НИЙГЭМ

ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Zarig.mn сайтад холбогдох шүүх хурал тавдугаар сарын 13 хүртэл хойшиллоо

Өнөөдөр /2020.04.22/ ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэхэмжлэл бүхий Zarig.mn сайтад холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар нотлох баримтыг нэмж цуглуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдаан тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшилсон байна.

Хуралдаан завсарласны дараа Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг,

"ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн бие төлөөлөгч хоёр хүсэлт тавьсныг шүүх хүлээж авсангүй. Эхнийх нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Твиттер хаягт шалгалт хийх. Хоёр дахь нь Zarig.mn сайтад Д.Гэрэлд холбогдох мэдээ, мэдээлэл дахин нийтлүүлэхгүй байх. Харин Zarig.mn сайтын талаас тавьсан, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн ХОМ /Хөрөнгө орлогын мэдүүлэг/-т шалгалт хийх хүсэлтийг шүүх хүлээн авлаа. Нотлох баримтыг хангалтгүй гэж үзэн шүүх хуралдаан хойшиллоо” гэлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн албанд ажиллаж байгаа байж өөрийнхөө тухай мэдээлэл бичүүлэхгүй байх боломжгүй. Хуулиар эсрэгээр нь зохицуулсан байгаа. Ийм өмгөөлөгчтэй Г нь хол явахгүй юм байна. Г-н дээд удирдлага нь Г-н ажилчдын ноцтой алдааг судалж ажлаас нь чөл

Зочин
Зочин

Яагаад энэ өндөр настан хүмүүстэй холбоотой хэрүүл дандаа болдог юм бол ...Элбэгээ..худалдаа хөгжлийн сахал ч гэх шиг эсвэл төмөр замын дарга асан ,Эрдэнэтийн дарга ..баатар Батүүл яриад байвал энэ өвөө нар юуч үлдээхгүй идээд сурчихсан юму

Зочин
Зочин

Тэгээд адаг гар тагнуулын дарга өвөөг ярихад л аймар баян байхын ядаж шудрагаар ажил хийдэг юм болов уу ... тэгээд нэг даргын суудалтай зууралдаад үхэх гээд нэг муу сэтгүүлч хүүхэнтэй шүүх дээрээ тулах юм энэ суудал их юмтай болгодог юм бх

Холбоотой мэдээ

Back to top button