Х.Нямбаатар: Цар тахлын үед худал мэдээлэл тараасан цахим хаягийг ХААНА
УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хичээл, сургалтыг цахимаар зохион байгуулж байгаа. Цахим хичээлийн ур чадвартай багш нараар заалгаж байна. Гэтэл олон нийтийн сүлжээнд цахимаар хүүхдүүд суралцахгүй байна гэх зэргээр цахим сургалтыг шүүмжилж, гадаадад ийм байна гэх зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацах боллоо. Мөн сургалтын төвүүд “бид орлогогүй боллоо, БСШУСЯ-наас биднийг ажиллуулахгүй байна” гэх зэрэг мэдээлэл тарааж байна. Ийм үйлдлүүдэд ямар хариуцлага тооцох вэ. Хуурамч хаягуудыг хязгаарлах, шалгах, хаах боломж хэр тусгаж өгсөн вэ?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Энэ хуулийн 7.1.9 дээр ЕБС-ийг хойшлуулсан, хязгаарласан тохиолдолд. Цар тахлын үед онлайн сургалтыг хэрэгжүүлж байх явцад олон нийтийг төөрөгдүүлэх явцад худал мэдээлэл тарааж, төөрөгдүүлсэн тохиолдолд хуулийн хяналтын байгууллагад тухайн хаягуудыг хаах үүргийг өгч байгаа.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: “Ковид-19 дэлхий нийтэд олон зүйлийг эргэн сануулж байна. Хуулийн үзэл санааг бүрэн дэмжиж байна. Харин УОК-оос гаргаж байгаа тоо шүүлтүүрээр иргэдээ авч ирж байна. Авч ирэх ч ёстой. Гэхдээ хязгаартай. Хязгаарын цаана бүлтийгээд үлдэж байгаа иргэдэд ямар туслалцаа үзүүлэх талаар ямар зохицуулалт оруулж өгсөн бэ?” хэмээн асуулаа.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Эрхзүйн орчин хангалтгүй байгаа. Ний нуугүй хэлэхэд УОК, Засгийн газар хууль эрхзүйн нарийвчилсан зохицуулалтгүйгээр практикт тулгуурлан хэрэгжүүлж байгаа. Халдварт цар тахлын үед иргэн, ААН, төр юу хийх вэ гэдгийг энэ хуульд нэг бүрчлэн зааж өгсөн. Үүн дотор гадаадад байгаа иргэдийг татан авах ажлыг УОК-т бүрэн олгож байгаа. Улсын төсөвт үүнтэй холбоотой ямар нэгэн зүйл заалт байхгүй. Одоогоор засгийн газар иргэдээ татаж авах ажлыг хариуцаж байгаа.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Энэ хуулийн 15.2 дээр хандивыг тодорхой зааж өгсөн байгаа. Эх орондоо буцаж чадахгүй, санхүүжилт байхгүй иргэдийн санхүүгийн асуудлыг шийдэх хэлбэрийг оруулж өгсөн” гэлээ.
УИХ-ын гишүүн Тэрбишдагва: “Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байна. Би асуулт асуухгүй хэдэн санал хэлье. Энэ хуульд давхардсан зүйл их байна. Богино хугацаанд шахуу ажилласан байх.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.