Зүүн салааны Их хатдын аманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Өнөөдөр шар өвс шатаж байгаа хэд хэдэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Их хатдын аманд шар өвсний түймэр гарсан дуудлага 14:16 цагт иржээ.
Нийслэлийн онцгой байдлын аврах, гал түймэр унтраах 26 дугаар ангийн 15 албан хаагч гурван машинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай тус газраас мэдээллээ. Уг түймэрт урьдчилсан байдлаар 2 га шар өвс шатсан байна.
Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, хашаандаа өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхаарууллаа.
ЭХ СУРВАЛЖ: НОБГ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.