Д.Хаянхярваа: Ч.Улаан сайд та мулгуу зүйлд итгэл үнэмшил төрүүлэх гэсэн тайлбараа боль

Улсын Их хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ч.Улаан сайд аа одоо та болно. Та ноос, ноолуурынхаа үнийг дэлхийн зах зээлд өсгөж зарна гэдэг шал худал зүйл яриад байна. Ингэж болохгүй. Энэ чинь ноолуураараа амьдарлаа залгуулдаг малчдад гай болно. Үүнийг Монголчууд ойлгох хэрэгтэй. Ч.Улаан сайдын яриад байгаа энэ асуудал бүтэхгүй. Ерөнхий сайдад та буруу мэдээлэл өгөөд байна. Ингэж болохгүй. Хуучин цагийн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн бодлогоосоо сал сайд аа. Таны удирдлагад ажиллаж байсан хүний хувьд ингэж хэлж байна. Та хоцрогдож. Та малчдын гол орлого олдог юмаар нь улс төр хийж, тоглож, аж ахуйг нь сүйрүүлж болохгүй. Зах зээл явдаг зарчмаараа явах ёстой. Ч.Улаан сайд та яриад байгаа мулгуу юмандаа итгэл үнэмшил төрүүлэх гэсэн тайлбараа боль.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ, манай ноолуурын 95 хувийг худалдаж авдаг хятадын зах зээлийн үнэ бидний энэ үнээс 30-40 хувь өндөр байна. Бид энэ үнийг нэмэгдүүлж тогтоогоогүй. Баримжаа болох ханшийн мэдээлэл өгөхгүй бол малчид мэдээлэлгүй учраас очсон хүний аманд багтаад ноолуураа 20 мянган төгрөгөөр зарах уу.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архангай аймгийн малчдын бэлтгэсэн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хэрэв 100 мянган төгрөг хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү. Архангай аймгийн ноолуур 100 мянган төгрөг хүрч чадах уу үгүй гэдгийг та яг одоо түс тас хариулаадах.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуур зүүн аймгуудаас эхлээд бэлтгэгддэг. Чанар нь зүүн талдаа илүү байдаг. Одоогийн байдлаар арилжаа хийгдсэнээр 100 мянгадаа хүрчихсэн байгаа. Худалдан авагчид эрсдэлээ тооцоод, аваад явж байгаа. Архангайн ноолуур 100 хүрэхгүй. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Энэ чинь чанараасаа хамаардаг юм. Гэхдээ Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон.
О.Баасанхүү: Ч.Улаан сайд юу яриад байгаа юм бэ. Бодит байдал дээр ноолуурыг 100 мянган төгрөгөөр авахгүй байна. Малчдын аваачсан ноолуурын талыг нь 100 мянган төгрөгөөр аваад талыг нь голж шидэж байна. Тэгэхээр 50 мянган төгрөгөөр авч байгаагаас ялгаа алга. Шороо тоос болсон зааланд малчдыг дэмий цуглуулаад залхааж байна. Одоо ингэж шоудахаа болих хэрэгтэй. Зайгаа тавиад зайлаад өг.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Энэ бол харалган шийдвэр. Асуулга асуусан нэр зүүгээд Ч.Улаан сайр руу дайраад өнгөрч болохгүй зүйл. Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ч.Улаан сайд Засгийн газраа хамгаалж, улайхгүй хариулж байна л даа. Ерөнхий сайд Ч.Улаан сайдыг та хариул гэчхээд өрөөнөөсөө зурагт үзээд сууж байгаа биз. Сая ХХААХҮ-ийн яамнаас хятадад нэг кг ноолуур 300-450 юань байна гэж байна. Өнөөдөр 394 төгрөгийн ханштай байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм тэнэг мулгуу сайдаасаа салаач ЁСайдаа Таны нэр хүндийг энэ мулгуу нөхөр унагааж байна
Ийм тэнэг амьтан улс оронд 30 жил дарга хийхээр өдий зэрэгтэй байгаа нь их юм байна үтэр түргэн зайлуул балай зөнөг хэлэх үг алга
Улаан гуай та ард түмнийг тэнэг гэж доромжилж байгаа юмуу.Ядахдаа журмын нөхдийнхөө үгийг сонсож ойлгох чадвар таньд алга.Арга ч үгүй юм даа өндөр настан гэдэг нь ил байна.Өөрийнхөөрөө зүтгэдэг хөгшин хүн ийм байдаг.МАН дагаж давхиад байдаг
Eronhii saidaa Ulaan saidiin eruul mended anhkaarch setgel medreliig ni emnelegt uzuulee.
Ulaan hebiin bus baina.
Ulaan dahin songogdogiin tuld ulsiin mongoor PR hiij baina.
Teem l malchid hairtai youm bol aris shirheg ondor unetei abaldaa. kkk
Arai denduu youm, yabuulj irsen hog nobshuud ni mám dampuuruulj baina. usan teneg bodlogo hiisneer.