НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Д.Сарангэрэл: Дахин нэг иргэн эдгэж, сувилал руу шилжүүллээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын 37 тохиолдол бүртгэгдээд буй. Үүнээс 8 иргэн нь эдгэрч, 29 иргэн үргэлжүүлэн эмчлүүлж байна.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан нэг өвчтөн эдгэж, сувилал руу шилжиж байгааг мэдээллээ.

Тэрбээр "Өнөөдөр манай ХӨСҮТ коронавирусийн халдвартай бас нэгэн өвчтнөө эдгээж 14 хоногийн хяналтад сувилал руу шилжүүллээ. Энэ маань оюутан хүүхэд байгаа юм. Одоо ХӨСҮТ-ийнхэн маань бүх хүнээ хувийн хамгаалах хэрэгсэл өмсөж тайлах сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна. Баярлалаа, та бүхэндээ” гэжээ.

https://www.facebook.com/SarangerelDavaajantsanOffcial/photos/a.1642971402619382/2501857883397392/?type=3
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button