"ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа ч өвчний оргил үе болоогүй”

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ОХУ тэр дундаа Москва хотод өвчлөл нэмэгдэж байна. ОХУ-д өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэд дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор гадуур их явах мөн улирлын томуугийн шинж тэмдэгтэй андуурч өвчнөө хүндрүүлж байна. Манай улсад 119 утсаар зургаан улсын иргэд зөвлөгөө авсан. Энэ дундаас Монгол Улсын нэг иргэн нэмж коронавирусийн халдвар эерэг гарсан байна. Шинж тэмдэг хөнгөн учраас гэрээр 14 хоног тусгаарлагдаж байгаа” гэлээ.
ЭМЯ-ны ГХХАХ-ийн дарга Б.Янжмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна. Ингэхдээ зарим улсын засгийн газар эдгэрсэн хүмүүст “дархлааны паспорт” гэгдэж буй бичиг баримт олгож, чөлөөтэй зорчих, ажиллах боломж өгөх тухай ярьж байгаа.Тэгвэл өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага уг санааг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Тус байгууллагын мэдэгдэлд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст дархлаа тогтдог гэсэн баталгаа байхгүйг дурдаад “дархлааны паспорт” олгох нь халдварыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулсан байна. Мөн ОХУ-д өнгөрсөн хоногийн хугацаанд 6,000 тохиолдол нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр сар гарснаар ОХУ-д тархалт эрчимтэй нэмэгдсэн бөгөөд өвчний оргил үе болоогүйг судлаачид анхааруулсаар байна” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.