Богд ууланд дахин гал гарлаа
Богд ууланд дахин гал гарчээ.
Тодруулбал, өнөөдөр 11:00 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар ГТУА-х 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжний бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна. Нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.
НЭМЭЛТ: 12.55
Богд ууланд гарсан түймэрт долоон га талбай шатжээ. Алба хаагчид түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, Дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг НОБГ-аас анхааруулж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.