ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Франц иргэнийг 47 хоног эмчилж, эдгээж чадлаа

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголд бүртгэгдээд байгаа тохиолдол, эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдолд бүртгэгдээгүй байна. 161 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эмч, эмнэлгийн ажилтан болох 19 хүний хариу мөн л СӨРӨГ хариу гарсан. 14 хоногийн дараа үйлчилгээнээс гарахад мөн л шинжилгээ авна. Ажиглах байранд байгаа 130 хүний хариу Амар зочид буудалд байгаа 42 оюутнаас коронавирус илээргүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд илрээгүй. Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх сорьц СӨРӨГ гарсан. Удахгүй эмнэлгээс гарна. Анх Франц иргэний бие маш хүнд байдалтай ирсэн. Уушгины өөрчлөлт, үрэвсэл үүсдэг онцлогтой. Нэвчдэсийг шимэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажилладаг. Ингээд 47 хоног ажилласны хүчинд Франц иргэн эдгэрч гарч байна. Мөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button