Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ даргатай хэрэлдээд яахав гээд намаасаа түр гарч байна

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намаасаа гарахаа мэдэгдэж, Баянхонгор аймагт бие дааж нэр дэвшихээ зарлалаа. Тэрээр, АН-ын дарга С.Эрдэнийн намын гишүүдээсээ дэнчингийн мөнгө хурааж байгааг эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийж байсан билээ.
Өнөөдөр /2020.04.27/ тэрээр “Жирийн гишүүдтэйгээ ярилцаж байгаад нэг шийдвэр гаргалаа. Намаас гарч байгаа юм биш, С.Эрдэнэ даргаас түр холдож байна. Тэр хүнийг намын даргаасаа түдгэлзтэл, буутал хэрэлдээд яахав. Би хүнтэй ам муруйж хэрэлдэх дургүй хүн. С.Эрдэнэ даргатай хэрэлдээд яахав гэж бодоод намаасаа түр гарч байна. Түүнийг намын даргаас явсны дараа жирийн гишүүдтэйгээ намдаа эргээд ирчихнэ. Энэ жил С.Эрдэнэ онц их хэмжээний мөнгө буюу 200 сая төгрөг нэхэж байна. Би 100 сая төгрөгөө тушаачихсан хэмээн ярилаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаан балын эчнээ танил маань уу. Элэг ч хөшөөсөн шүү
Боловсрол 0, ёс суртахуун 0, ширэлсэн нүүртэй нөхөр. Өөрийгөө ер голохгүй юмаа. Баянхонгорын удирдлагуудыг улсын хөрөнгөөр Хөх хотод мөн ч их зугаалуулсан да
АН-аас дэвшинэ гэвэл угаасаа хэн ч хүлээж авахгүйм чинь ингэж л сэтгэлээ хуурдаг байх даа????
Тэр нь зөвөө.Угаасаа АН аас хэн ч нэрээ дэвшүүлсэн гошного болно.Яагаад гэвэл кандидат нь биш нам нь гошного учраас
Хүнтэй хэрэлдэх дургүй гэнэ үү? Youtube, Facedook дээр Баянхонгорын уяачдын зөвлөлгөөн дээр хүнтэй яаж хэрэлддэгийг ёстой яруу тодоор харуулсан байна лээ. Балай бацаан юм аа.