НИЙГЭМ
Тавдугаар сарын 1-ээс сургалтын төвүүдийг НЭЭХЭЭР судалж байна
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.04.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр сургалтын төвүүдийг ирэх сарын 1-нээс нээх гэж байгаа талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай ярилцаж, зөвшилцсөн. Ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг сургалтын байгууллагуудыг 5-10 хүнээс хэтрэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах талаар хэлэлцэж, нээх тал дээр судалж, бэлтгэл ажлаа хангаж байна. Эхний ээлжинд маш сайн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн сургалтын төвүүдийг нээж эхэлнэ” гэсэн юм.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юундаа яардаг юм бэ? Хойд хөршид оргил үe нь 5-р сарын дундуур, урд хөршид 2 дахь давалгаа эхэлж байна. 2 хөршөөс хүнсээ зөөсөөр, хяналтаа алдвал яах вэ?
Спорт заал, снукер биллярдыг нээгээчээ.