Нийгмийн

АТГ-аас Ж.Эрдэнэбат, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,  Б.Ундармаа нарыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгвэл тус газраас тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад гаргасан байна. Учир нь тэд хуулийн байгууллагын дуудсан цагт ирж мэдүүлэг өгөхгүй байгаа аж.

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хувьд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан. Энэхүү шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанид шилжүүлжээ.

Үүний дараа тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийн “Бэст лэнд майнинг” гэх шинээр байгуулсан компанид зарсан аж. Түүний энэхүү үйлдлийг шалгуулахаар иргэд АТГ-т хандсанаар дээрх үйл явдал ил болж, яллагдагчаар татагдсан.

Харин Б.Ундармаа гишүүн хамаарал бүхий “Капитал” банкаараа жилийн долоон хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ундармаа гишүүнийг амжихуу?

ЗочинЗочин
ЗочинЗочин

unen bol saihan l baina

Холбоотой мэдээ

Back to top button