Нийгмийн

Эрүүл мэндийн салбарынханд цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор шийдвэрлэжээ

Засгийн газрын хуралдаанаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл цалинг сар бүр олгохоор шийдвэрлэжээ.

Мөн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30% нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч,асрагч, үйлчлэгч нарт 30%-ийн нэмэгдэл олгох тогтоол гаргав.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  цахим хуудсандаа “Сайхан мэдээ: 1. "Хөдөлмөрийн . . .хүнд нөхцөлд хамаарах жагсаалт"-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдэх баригч,хүүхэд,нярайн эмч,сувилагчид үндсэн цалингийн 10%-тай тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг Засгийн газар дөнгөж сая гаргалаа. 2. 2016 онд сүрьеэгийн эмч,мэргэжилтнүүдийн цалинг 30% нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг,тасаг,амбулатори,тандалт судалгааны нэгжийн эмч,нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн,сувилагч,лаборатори болон рентген туяаны техникч,эм зүйч,ариутгагч,асрагч,үйлчлэгч нар 30%-ийн нэмэгдэл авах тогтоол гарлаа. Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Ингээд шат дараатай асуудлаа шийдээд явнаа. Засаг эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжиж байгаад талархаж байна” гэжээ.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1082998918747289&id=100011115722292

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button