Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ

Засгийн газрын өнөөдрийн /2020.04.29/ хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжжээ.
Түүний намтар: Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 1966 онд төрсөн. 2004 онд Узбекистан улсад “Цэрэг-иргэний харилцаа, НҮБ-ын Цэрэг-иргэний хамтын ажиллагаа”, 2005 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газарт “Олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”, 2005 онд АНУ-ын Агаарын цэргийн тусгай сургуульд “Дотоодын хөгжил дэх цэрэг-иргэний стратеги”, 2008, 2010 онд НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын гамшгийн үнэлгээний багийн гишүүн бэлтгэх сургалт, 2009 онд Япон улсад НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газрын “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт”, 2013 онд Герман улсад Ж.Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Үндэстэн дамжсан аюулгүй байдал болон Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Бүс нутгийн аюулгүй байдал” зэрэг олон улсын сургалтуудад хамрагджээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Eneni holbogdson hereg ni yu bolson yum be?
генералууд элчин болдог моод дэлгэрч байгаа юм байна даа
Ontsgoin albiig dalimduulj baahan mungu zavshsan nuhur ingeed elchin bolood yavchlaa .Shudraga yum gej alaga daa .