НИЙГЭМ

"Халдвар шүлсээр дамждаг тул нэг савнаас идэж, уухгүй байхыг анхааруулж байна”

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээлэл хийж байна.

Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн улсын хэмжээнд нийт  320 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 5320 хүн ажиглалтад байсан. Өнөөдрийн байдлаар 466 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 286 хүн тусгаарлалтаас гарсан. Дулаарсан учир хүүхдүүд гадаа тоглох, ундаа дамжуулан уух нь харагдаж байна. Халдвар шүлсээр дамждаг учир хүн бүр өөрийн аяга, халбага, ариун цэврийн хэрэглэлтэй байхыг анхааруулж байгаа. Иймд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг алдахгүй дагахыг анхааруулж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button