Нийгмийн

Ховд аймгаас гарах, орох хөдөлгөөнийг түр хаажээ

Бельги улсаас 2020.03.08 нд Монгол улсад ирсэн иргэнд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор 2020.05.01-ний 23:00 цагаас Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргав.

Онцгой комиссын хурлын шийдвэрээр: 4 чиглэлд постууд гарч Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаалаа.

Ард иргэдээ халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, гараа маш сайн угааж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, хүүхэд багачуудыг гадаа тоглуулахгүй байх, бүлээн шингэн юм уух гэх мэт kоронавируст халдвар COVID-19 болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Холбогдох мэдээллийг цаг тухай бүрт хүргэнэ.

Эх сурвалж: Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button