НийгмийнЭРҮҮЛ МЭНД

"Коронавирусийн хөнгөн шинж тэмдэг илэрсэн иргэд өөрсдийгөө өвчилснийг мэдэхгүй байх магадлал өндөр"

ЭМЯ өнөөдөр /2020.05.03/ коронавирсийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Бельги улсаас ирсэн Ховдын иргэнд шинж тэмдэг хөнгөн илэрсэн бөгөөд орчин тойрондоо халдвар тараагаагүй учир иргэд тайван байх хэрэгтэй. Тухайн иргэн өөрийгөө халдвар авснаа мэдээгүй байж болох юм. Нийт 3 онгоцоор 800 гаруй хүний шинжилгээг хийгээд явж байна. Нийт 40 гаруй сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан ажиглаж байгаа. Коронавирус туссан иргэд ихэвчлэн маш хөнгөн шинж тэмдгээр илэрч байгаа. Ховд аймгийн иргэнд ч гэсэн шинж тэмдэг хөнгөн, зовуурьгүй илэрсэн учир эмнэлгийн байгууллагад хандаагүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button