НИЙГЭМ
Д.Нямхүү: Дахин нэг хүнээс халдвар илэрч, хоёр хүн эдгэрлээ
Өнөөдөр /2020.05.04/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
“Гуравдугаар сарын 26-нд өвдөж, эмчилгээ хийлгэж эхэлсэн хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингээд нийт 40 тохиолдлоос 12 нь эдгэрээд байна. Эмчлүүлж буй хүмүүс дунд хатгаатай, халуунтай хэд хэдэн хүн бий. Онцолж хэлбэл өндөр настай, элэгний хорт хавдартай нэг хүн бий. Энэ өвчтөн анхаарал татаж байна.
Өчигдөр нийт 332 хүнээс шинжилгээ авсан. Ингэхэд Франкфурт-Улаанбаатарын чартер нислэгээр ирсэн 274 хүний нэгээс нь халдвар илэрлээ. ХӨСҮТ-д 101 хүн ажиглалт, тусгаарлалтын дор байна. Эмчилгээ, үйлчилгээ хэвийн үргэлжилж байна” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.