ДЭЛХИЙ
Эрлэгийн элчийн дүрд хувирч, эрсдэлээс сэрэмжлүүлжээ

Эрлэгийн элчийн дүрд хувирсан залуу наран шарлагын газарт очиж, учирч болох эрсдэл буюу коронавирусийн улмаас үхэх аюултай болохыг сануулжээ.
Түүний эрлэгийн элчийн дүрд хувирч, хадуур барин алхаж буй нь хүмүүсийг айлгаж сандаргасан байна.
АНУ-ын Засгийн газрын шийдвэрээр наран шарлагын газруудыг нээсэн. Флорида мужийн оршин суугч, хуульч Даниел Уфэлдэр үүнийг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлсэн байна. Тэрээр тахлын үед ийнхүү наран шарлагын газарт олон хүн цугларч буй нь өндөр эрсдэлтэй гэдгийг сануулахыг хүссэн аж.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: cnn.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.