УЛС ТӨР

ТАНИЛЦ: Сонгогчдоос хамгийн өндөр санал авсан ТАВАН НЭР ДЭВШИГЧ

Өчигдөр /2020.06.24/ 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цаг үргэлжилж дууслаа. Ийн нийт 29 тойргийн хэсгийн хороодоос санал нэгтгэгдсээр урьдчилсан байдлаар ялалт байгуулсан нэр дэвшигчид тодорхой болсон.

Шөнийн 01.20 цагт Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийхдээ, 29 тойргийн 14-ийнх нь хэсгийн хороод бүрэн дүн мэдээгээ ирүүлж амжаагүй хэмээж байв. Учир нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас зарим хэсгийн хороод байгалийн хүчин зүйлсийг давж, цаг хугацаа шаардаж дүн мэдээгээ илгээнэ гэдгийг онцолсон юм.

Удахгүй албан ёсны дүн мэдээ танилцуулагдаж, 2020-2024 онд төр барих парламентын гишүүдийн нэрс зарлагдана. Ямартай ч МАН 62 суудал авч, дахин засаг барихаар болж байна. Харин өчигдөр оройны урьдчилсан дүн мэдээнд үндэслэж, сонгогчдоос хамгийн өндөр санал авсан таван нэр дэвшигчийг онцлон танилцуулж байна.

НЭГ. Н.УЧРАЛ -  53651 САНАЛ

Сонгинохайрхан дүүрэг, 28-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Учрал нийт нэр дэвшигчдээс хамгийн өндөр буюу 53651 санал авч, УИХ-ын гишүүнээр улиран сонгогдлоо. Түүний өрсөлдсөн гурван мандаттай тойрогт намынх нь нэр дэвшигчид буюу Д.Анужин, Д.Сумьяабазар мөн ялалт байгуулсан.

ХОЁР. Х.ГАНХУЯГ – 50073 САНАЛ

Харин 50073 саналаар Баянгол дүүрэг, 26-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Х.Ганхуяг хоёрдугаар байрт жагсаж байна. Тэр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, АН-аас нэр дэвшсэн тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарын хамт тус тойрогт ялалт байгууллаа.

ГУРАВ. Ж.ГАНБААТАР – 48624 САНАЛ

УИХ-ын сонгуулийн 26-р тойрог Баянгол дүүргээс нэр дэвшигч Ж.Ганбаатар өндөр саналаар гарч ирсэн хүмүүсийн гуравдугаарт бичигдэж байна. Тэрбээр эл тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Ганхуягийн дараа бичигдэж байгаа юм. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа Баянголчуудын итгэлийг хүлээн сонгогдож байна.

ДӨРӨВ. Ж.ЧИНБҮРЭН – 41004 САНАЛ

УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар тэргүүлсэн. Хэсгийн байруудаас саналууд 100 хувь нэгтгэгдсэнээр эл тойргоос Ж.Чинбүрэн 41004 хүний саналаар тойрогтоо нэгээр гарч ирсэн юм. Ийн гурван мандаттай тус тойрогт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.

ТАВ. Г.АМАРТҮВШИН – 37476 САНАЛ

Энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Зөв хүн электорат” эвслээс эдийн засагч Т.Доржханд нар хамгийн олон санал авч, сонгогдлоо. Г.Амартүвшин 37476 хүний санал авч, тойрогтоо нэгээр жагссан. Ийнхүү Д.Сарангэрэл сайд дахин, Г.Амартүвшин, Т.Доржханд нар анх удаа төр түшихээр болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-25 10:52

Тэр хамаагүй л дээ. Хэдэн хүнтэй тойргоос хэдэн хүний сан�##� авав гэж хувиар бодох ёстой.

irgen
irgen
2020-06-26 11:00

Songogchid UCHRAL gd bh uom.Ih zasagiin hemjeend l hun shde.Ih zasag tegsegchid haana ajillaj bn.Huukiin nereer olon sulhan humuus garlaa l da.

Иргэн
Иргэн
2020-06-26 13:12

Монголд гадны иргэд их байгаа юм бишүү. Яагаад гадаадын харьяат байж болзошгүй хүнийг дэмжээд байнаа. Бөөн тагнуулууд байгаа юм бишүү

Зочин
Зочин
2020-06-26 18:59
Reply to  Иргэн

Гүтгэлэг өайсан нь батлагдсан ш дээ. Бага тэнэгт.

Зочин
Зочин
2020-06-26 19:17

haluun sav uchral

Холбоотой мэдээ

Back to top button