НИЙГЭМ

Хэнтий аймаг дахь хэсгийн хорооноос санал зөөж явсан ЛК-200 машин үерт урсжээ

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр /2020.06.24/ 07.00-22.00 цагийн хооронд явагдаж дууссан. Цаг агаарын хувьд бороо хур элбэгтэй, зарим аймгуудад аадар аянга цахилж, үер буусан нөхцөл байдал дор санал хураалт үргэлжиллээ.

Үүний улмаас хэд хэдэн хэсгийн хороод дээр аянга бууж, санал тоолох хар машин шатсан гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байв. Тэднийг яаралтай засварлан сэргээж, саналын дүнг нэгтгэсэн хэмээсэн юм.

Тэгвэл өчигдөр Хэнтий аймгийн Өргөндэлгэр сум дахь сүлжээнд холбогдоогүй хэсгийн хороодын саналыг сүлжээтэй газар луу зөөж явсан ЛК-200 маркийн автомашин үерт урссан тохиолдол гарчээ. Гэсэн ч шаардлагатай арга хэмжээг авч, ажиллан саналын дүнг СЕХ-нд нэгтгэсэн гэдэг мэдээллийг өгч байна.

Г.САНЧИРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
gerel
gerel
2020-06-25 11:00

hentiid orgondelger gdg sum bdaggui

Холбоотой мэдээ

Back to top button