НИЙГЭМ

АНХААР: Амралтын өдрүүдэд хэсэгчлэн болон бүрэн хааж засвар хийх замууд

Амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлийн болон зарим авто замыг хэсэгчилж эсвэл бүрэн хааж зам засварын болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр болжээ.

Аль, аль замуудыг хэдээс хэдэн цагийн хооронд хаах вэ?

1. Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана.

2. “Дэнжийн мянга ” -ын авто замын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул 2020.08.01-ний 13:00 цагаас 2020.08.02-ны 06:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ.

Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд өөрчлөлт орох юм.

3. Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэл хэсэгчлэн хаана.

 Иймд иргэд цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button