Нийгмийн

ХЭРЭГ: Худгийнх нь ёроолд цогцос булсныг мэдэлгүй долоон жил амьдарчээ

Хөгшчүүд ярьдаг шүү дээ. Бидний үед нийгэм илүү сайхан, аюулгүй байсан гэж. Тэр ч үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Тухайн үеүдэд хүүхдүүд ямар ч айдас, хүлээсгүйгээр тоглоомын талбайд үдэш хүртэл тоглож, эцэг эхчүүд нь хоорондоо амины яриагаа дотночлон ярьж амждаг байжээ.

Гэтэл өнөөдөр тоглох тоглоомын талбай нь хомс, цаашлаад гудамжаар ч аюулгүй явж чадахаа больж. Инээж явсан хүн нэг л өдөр ор сураггүй болсон гэж бүртгүүлэн, удалгүй гуу жалга, айлын гүний худгаас цогцос нь олдож байх жишээтэй. Хамгийн сүүлийн цочирдом нэгэн жишээг дурдахад өчигдөр /2020.08.28/ Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбуланд байрлах нэгэн айлын гүнийн худгаас долоон жилийн өмнө алга болсон гэгдэж байсан нэр бүхий эмэгтэйн цогцос байж болзошгүй хувхай араг яс олдсоныг албаныхан мэдээлэв.

-СЭЖИГТЭН “Г” ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ТАЛИЙГЧИЙГ НУУСАН ГАЗРАА ӨӨРӨӨ МЭДҮҮЛСЭН-

Гэвч үүнд нэг зүйл эргэлзээтэй хэвээр үлдсэн нь олдсон араг ясыг тухайн нэр бүхий эмэгтэйнх гэдгийг хэрхэн мэдэв, яаж тогтоов?

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 оны аравдугаар сарын 31-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 40 настай М нь1968 онд төрсөн, өдгөө 52 настай Г гэгч эрэгтэйтэй хамгийн сүүлд уулзсан нь тухайн үед олон баримтаар нотлогджээ. Хэдий тийм ч сэжигтнийг эмэгтэйн амийг  хөнөөсөн гэж үзэхэд хангалттай баримт байгаагүй аж. Хохирогчийн ар гэрээс уйгагүй хөөцөлдөж байсан тул цагдаагаас өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэргийг хаагаад орхилгүй, хэрэгтнийг илрүүлэх шинэ сэжим, нотлох баримтыг цуглуулсаар байсан гэж. Ингэж сая хэрэгтнийг нотлох шинэ баримт олдсон эсвэл сэжигтэн Г нь гэмшсэндээ хэргээ хүлээсэн үү ямартай ч, талийгчийг нуусан байршлаа албаныханд мэдээлжээ.

Цагдаагийн алба хаагчид сэжигтний мэдээлэлд үндэслэн дээрх хаяг бүхий хашаанд нэгжлэг үзлэг хийж, гүнийн худгаас хохирогчийнх байж болзошгүй араг ясыг олсон байна.

-ХУДГААС ОЛДСОН АРАГ ЯСЫГ ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖУУЛСНЫ ДАРАА СЭЖИГТЭНД ЯЛ ӨГНӨ-

Сонирхолтой нь, сэжигтэн Г нь тухайн үед өөрийн бүртгэл дээрх хашаагаа /цогцос нуусан газар/ бусдад зарж, эцэг эхийнхээ хайрласан нэрийг хүртэл сольж Ж болгосон нь маш олон хардлагыг төрүүлсэн нь лавтай. Худгаас олдсон араг ясыг шинжилгээнд явуулж, 14 хоногийн дараа хохирогч М-ынх гэдэг нь  тогтоогдвол сэжигтэн Г нь хүний амины хэрэг болон хэд хэдэн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгэхээр сэжигтний хашаанд нүүж ирээд, амьдарсан айл гүнийн худагт нь хохирогчийн цогцос байсныг долоон жилийн турш мэдэлгүй амьдарсан гэсэн үг.

-ХОХИРОГЧ НЬ СЭЖИГТЭН Г-ТЭЙ ДОТНО ХАРИЛЦААТАЙ БАЙСАН УУ-

Хэргийн тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэлэхдээ:

Баянзүрх дүүрэгт оршин суух 1973 онд төрсөн, эмэгтэй М нь 2013 оны аравдугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлжээ.Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдсөний эцэст 1968 онд төрсөн, эрэгтэй Г гэгч нь хохирогч М-тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироон, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгаж байна. Хэргийн холбогдогч Г-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ” гэв.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн сэжигтэн Г нь хохирогчтой согтууруулах ундаа хэрэглэсэн гэх бөгөөд тухайн үед үл ойлголцол болсноос амийг нь хөнөөсөн хэмээн мэдүүлсэн гэнэ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Үхсэн хүн үг хэлэх биш гэж байна уу ? Мэдэхгүй байж олон юм бичихээ боль ! Алуурчны үгэнд итгэж гэнэ. Алуурчид олзоо гэртээ худ#### ярьж аваачаад ####даг !

  2. hvnii amidrald sanamsargvi hzeech tosoolj baigaagvi zvils olon boldog ymr ch ym neg hvnd 100% buruu gej baridaggvi ym shvv ene hvn iim zvil hiisen ch ehleliin magadgvi ter hvn ehelsniig vgvisgehgvi bie hamgaalhiin tuld ene bvhen bolson ch bj bolno bid bvgd medehgvi uchir amniihaa zorgoor heniig ch hamaagvi helj bolohgvi 7 jil bolohdoo ih gemshij buyn hiij bsn ch bj bolno shono taiwan untdaa bsn esehiig ta nar yj medej bgn bee untaj chadahgvi bsn ch bj bolno teriig ch ta medehgvi shvvdee hvniig bitgii ooriinhoo bodloor dvgne TEGLEECH ENE HVN OOROO HERGEE HVLEESEN GESEN TSAGDAA CH TER HASHAAN HVMVVSEN CH TER ALI N CH BISH!!!!!!!!!!!

  3. Neg l hvn aminii hereg ilrvvlle geed hutsaad bhiin ooro ochij hvleesen ym bnshdee heregee… murdus zvvsen golnuud hereg ilrvvlj chadahgvil dee… zondoo ilreegv hereg bn

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button