НийгмийнНИЙГЭМ

ФОТО: Хэзээ ч давтах учиргүй хар өдөр хэлмэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүлэв

Өнөөдөр Монголын түүхэн дэх хамгийн хар өдөр. 1922-1990 онд улс төрийн хилс хэлмэгдэлтэд 36.000 иргэн гүтгэгдэн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон. Үүнээс болж амиа алдаагүй ч амьдралаараа хохирсон, амьдын тамд унасан мянга, мянган хүн бий. Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр өнөөдөр ч арилаагүй байгаа билээ. Жил бүрийн есдүгээр сарын 10-нд буюу энэ өдөр хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Эл уламжлалын дагуу өнөө жил Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.

  • Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31.314 иргэнийг цагаатгаад байна.
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нийт 71 тэрбум, 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19.225 иргэнд олгоод байна.
  • Түүнчлэн улсын хэмжээнд хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай – 31, хөшөө – 79, суварга – 47, самбар – 29, дурсгалын багана – 27, музейн булан – 16 зэрэг нийт 229 объект байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэлмэгдэгсдийн дурсгалыг 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button