Нийгмийн

ШӨХТГ: Бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш

Өчигдөр /2020.09.10/ ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулав. Энэ үеэр тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам зарим ШТС-уудын бензиний савнаас лаг, ус илэрсэн гэдгийг хэллээ. Тодруулбал, “Тэс Петролуим” ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон АИ92 авто бензины хоёрдугаар савнаас ус “Шунхлай” ХХК-ийн ШТС-32 АИ95 авто бензины савнаас ус, лаг “Синчи Ойл” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины хоёрдугаар савнаас ус “Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины савнаас ус илэрсэн хэмээсэн билээ.

Энэ асуудлаар ШӨХТГ-аас:

“Бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш шүү. Тухайн ус илэрсэн нь шатахууны хадгалалтын саванд төлөвлөгөөт үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж сав хөлөрч тодорхой урвал явагдаж ус буюу тунадас үүсдэг тохиолдол бий. Мөн бохирдол үүссэн нь төлөвлөгөөт цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүйтэй холбоотой. Стандартын зөрчил гэсэн үг. Лаг буюу бохирдол илэрсэн нь үүнтэй мөн адилхан. Энэ нь машинд шатахуунтай цуг орсоноор машинд сөрөг үр дагавар илрэх, тухайлбал бензин насос эвдрэхэд нөлөөлөх нь ч бий. Үүнийг хэрэглэгчид хуурамч шатахуунаас боллоо гэж мөн дүгнэдэг” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button