Нийгмийн

“3 сургуулийн хөтөлбөрийг хаахаар, 5 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна”

Өнгөрөгч баасан /2020.10.16/ гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, “Шалгалт явуулахад таван ч их, дээд сургууль тусгай зөвшөөрлөө цуцлуулах хэмжээнд байна” гэж ярьсан. Үүний дараа манай сайт шалгалтад хамрагдсан 12 их дээд сургуулийг мэдээлсэн юм.

Харин өнөөдөр БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн уг асуудлаар сэтгүүлч нарт мэдээлэл өглөө.

Тэрээр “Сургалтын чанар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, багшийн чадвартай уялдуулаад тасралтгүйгээр сургуулиудын үйл ажиллагаанд шалгалт хийдэг. Хэвлэлээр цацагдсан 12 сургуулийн тусгай зөвшөөрлийг бүгдийг нь цуцлахгүй. Ажлын хэсгүүд эхнээсээ дүгнэлтүүдээ өгч байна. Одоогийн байдлаар надад 6 сургуулийн дүгнэлт ирчихсэн байна. Бүх сургуулийн дүгнэлт ирсний дараа бид албан ёсны шийдвэрүүдийг гаргана.

Бид сургуулийг дараах чиглэлээр шалгаж байгаа. Үүнд:

  • Сүүлийн хоёроос гурван жилд хэр их элсэгч
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт
  • Багшийн чадавх
  • Анх тусгай зөвшөөрөл авахдаа хүсэлт гаргаж байсан багш нар ажиллаж байгаа эсэх
  • Анх тусгай зөвшөөрөл авахдаа авч байсан мэргэжлүүд нь элсэгчтэй байгаа эсэх
  • Нэг ангид 30 хүүхэд байгаа эсэхийг
  • Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг шалгасан.

Одоо ирчихсэн байгаа дүгнэлтээс харахад гурван сургуулийн хөтөлбөрийг нь хаахаар, таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна. Яагаад гэвэл элсэгч байхгүй байна.

Зарим анги нь гурван хүүхэдтэй байна. Цагийн багш их байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, сургалтын орчин хангалтгүй байна” гэсэн юм.

Та бидний бэлтгэсэн мэдээллийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button