Нийгмийн

Гэмтлийн зэргээ тогтоолгохын тулд иргэд Шүүх эмнэлэгт 8000 мянган төгрөг төлдөг

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс өмгөөлөгчтэй хамтран хийсэн стратегийн өмгөөллийнхөө үр дүнг танилцууллаа.

Энэ үеэр Н.Арвинтариа “Бэлгийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст тулгамддаг нэг асуудал бол шүүхийн шинжилгээний төлбөр. Түүнээс гадна улсын тэмдэгтийн хураамж төлөх гээд маш олон асуудлууд байдаг. 2004-2008 оны хооронд 36 хүн энэ асуудлаар хандаж байсан. Яагаад шүүх эмнэлэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хохирсон хүнээс авах ёстой юм бэ, энэ нь хэр шударга зүйл юм бэ гэдгийг бид хөндлөнгөөс ажигласан. Энэ асуудлаар 2012 онд шүүх эмнэлгийн төлбөр авдаг журмаа хүчингүй болгож өгөөч ээ гээд Хууль зүй дотоод хэргийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан. Хэдийгээр нэн ядуу, төлбөрийн чадамжгүй тохиолдолд, төлбөрөөс чөлөөлж, болно гэж байгаа ч тэр боломжийг хүртэж чадахгүй байна аа. Хүчирхийлэлд өртсөн хүн тэр дороо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй бол ул мөр нь амархан арилдаг. Ингээд 2017 онд захиргааны хэргийн шүүхэд бид хоёр сайдын тушаалыг хүчингүй болгож өгөөч ээ гэж хандсан. Үүнээс хойш ЗГ-аас үүрэг өгч, хоёр сайдын тушаалд өөрчлөлт оруулаад, бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдээс төлбөр авахыг зогсоосон. 2019 онд дахин захиргааны хэргийн шүүхэд бид хандсан. Улмаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрэгчдээс мөнгө авдаг байсан журмын заалтыг хүчингүй болгосон. Мөн гэмтлийг зэрэг тогтооход 8000 мянган төгрөг авдаг байсан. Үүнийг мөн хүчингүй болгосон. Гэсэн ч гэмтлийн зэрэг тогтооход авдаг 8000 төгрөгийг нь улсын дээд шүүх хэвээр үлдээсэн” гэсэн юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Очир
Очир
2020-11-05 13:34

8000 / найман мянган төгрөг / ₮ үү, эсвэл 8000 мянга / 8 сая / ₮ үү? Тоо цифрээ зөв бичиж баймаар юм, сэтгүүлчид ээ? Бодвол 8 мянган ₮ байлгүй.

Холбоотой мэдээ

Back to top button