НИЙГЭМ

Г.Баасан: Оюу толгойн гэрээнээс авлига авсан эрх баригчид Засгийн газрыг огцрууллаа

Өнөөдөр /2021.01.26/ АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан Засгийн газар огцорсон нь Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар гаднын хөрөнгө оруулагчдаас авлига авсантай холбоотой гэх байр суурийг илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

“Бидэнд заавал мэдээлэл хийх шаардлага үүслээ. Оюу толгойн гэрээн дээр манай Засгийн газар авлига авсан нь тодорхой болчихлоо. Ийм учраас Засгийн газар огцорч, Оюу толгойн гэрээг халхалсан.

Дээрээс нь ард түмний төлөөлөл болох ёстой УИХ гэдэг байгууллага бүлэглэлийн барьцаанд орчихлоо. Үндсэн хуульд нийцүүлж, Шүүхийн тухай, Авлигын эсрэг хуулиудыг баталлаа, Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг задаллаа хэмээж буй боловч тэд захиалгаар л хууль хийлээ. ШЕЗ, Сахилгын хорооны гишүүд, АТГ-ын даргыг УИХ-аар хэлэлцэж томилно гэдэг УИХ өөрөө авлигад идэгдэхийн нэр.

Өмнөх бүх хугацаанд Ерөнхийлөгчийг өөртөө эрх мэдэл төвлөрүүлсээр ирсэн гэж олон  нийтэд буруу ойлголт өгөөд байна. Тэр үеүдэд ч УИХ өөрсдөө хууль баталсаар ирсэн гэдгийг санах хэрэгтэй.

Дээрээс нь Төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрт шүүгч нар очиж, хэнд хэдэн жилийн ял өгөх тухай үүрэг даалгавар авдаг гэж ХЗХ-ийн сайд Х.Нямбаатар нь мэдэгдсэн. Энэ бол өөрөө гэмт хэрэг. Тухайн үед шүүгчийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдож буйг мэдсэн л бол тэр даруйд хуулийн байгууллагад хандах хэрэгтэй байсан. Тэгэхгүй адаг сүүлд нь УИХ-ын индэр дээрээс ингэж ярьж сууна гэдэг ичгэвтэр.

Ерөөс Оюу толгойн гэрээн дээр авлига авсан тул энэ Засгийн газар, УИХ чинь барьцаанд орчихсон байна гэдгийг дахин дахин сануулмаар байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зозо
Зозо
2021-01-26 12:32

Баярцогт Эби Баяр нар л авсан даа!!! Баасан эгч ярьж байгаа юмныхаа ядаж учирын олж хуцах хэрэгтэй !! Энэ эмгэн ахмадын холбоо гээл шаагаад байсан амьдр�##� нь дээшлээд �##�га болсон!! Энэ авгай л жинхэнэ Монголын гамшиг!!!

Иргэн
Иргэн
2021-01-26 13:24

Энэ хүн тэтгэвэр энэ тэрдээ гардаггүй юм уу? Өчнөөн жилийн өмнө л Ахмадын холбооны дарга бил үү нэг юм хийгээд, хэрэлдээд явдаг байсан. Би бодохдоо �##�ь эрт тэтгэвэрт гарсан хүн юм байна даа гэж боддог байлаа. Гэтэл одоо АТГ-д �##�ба хашдаг болж таарлаа. Төр энэ хөгшинөөр дутаад байдаг юм байх даа. З�##�уучууд гудамж метрлээд л .....

Иргэн
Иргэн
2021-01-26 14:34

Төрийн ордоны 3 давхарын зүүн жигүүрээс шүүгчид ямар ял өгөхөө асууж шийддэг гэж хууль зүйн сайд УИХ-н индэр дээрээс мэдэгдсэн. Үүнийг мэдсээр байж арга хэмжээ аваагүй Нямбаатар хувилдан шийдвэр гаргадаг өөрөө гэмт хэрэгтэн байна. Иймээс Нямбаатарыг сайдаас нь огцоруулж яллах хэрэгтэй. ийм хуулть зүйн сайдтай байж болохгүй биздээ.

Иргэн билэгт
Иргэн билэгт
2021-01-26 14:36

Төрийн ордоны 3 давхарын зүүн жигүүрээс шүүгчид ямар ял өгөхөө асууж шийддэг гэж хууль зүйн сайд УИХ-н индэр дээрээс мэдэгдсэн. Үүнийг мэдсээр байж арга хэмжээ аваагүй Нямбаатар хувилдан шийдвэр гаргадаг өөрөө гэмт хэрэгтэн байна. Иймээс Нямбаатарыг сайдаас нь огцоруулж яллах хэрэгтэй. ийм хуулть зүйн сайдтай байж болохгүй биздээ.

Баасан
Баасан
2021-01-26 15:49

Захи�##�гаар хүнмй нүүр маажна, цагдаагийн мөрдөс хуулна

Голио Гомбо
Голио Гомбо
2021-01-26 15:59

Чамайг элбэгдоржоос захи�##�га, шан хэлбэрийн мөнгөн авилга аваад гарч явахыг чинь харсан шүү. Хэрэг болно гэж мэсэн бол тэр үед зургийг нь авчихдаг байж. Тэгсэн бол өнөөдөр их үнэ хүрэхгүй юу.

Голигор хар гозгор
Голигор хар гозгор
2021-01-26 16:02

Төрийн цагдаа руу хиртэй хумсаараа саварддаг энэ авгай ардчилсан намын хулгайчуудаас овоо их мөнгө авсан даа. Тэгээд мөнгө нь дуусахааар ийм маягаар гүжирдлэг я вуулж мөнгө олдог. Өөрийг нь баривчилж сайн ш�##�гах хэрэгтэй.

кк
кк
2021-01-26 16:04

энэ чавганцаар л эх орон минь дутчихлаа гэж үү

Зочин
Зочин
2021-01-26 18:34

Ээ... ум ма ни бадь ми хум, энэ хүн байгаа юм уу?

Зочин
Зочин
2021-01-26 21:03

Оюутолгойн гэрээг цуцлаад нэр бүхий хүмүүсээр өрийг нь өөрсдөөр нь төлүүлэх Хамаг өрөө Оюутолгойд тохчихсон ард түмний өмчөөр тоглож бдаг хэн болж таарч бна Оюутолгойн гэрээг яар�##�тай цуцлах Төр засаг үтэр түргэн арга хэмжээ авахгүй бол ард түмэн босъё Засгийн газраас авч бга арга хэмжээ хэт удаашр�##�тай байна Монголын мэдэлд бүрэн авна

Холбоотой мэдээ

Back to top button