ДЭЛХИЙ

Америк эрэгтэй “Avengers: Endgame” киног 191 удаа үзэж рекорд тогтоожээ

АНУ-ын Флорида мужийн оршин суугч 32 настай Рамиро Аланис 94 өдрийн дотор “Avengers: Endgame” –ийг кино театруудад 191 удаа үзэж Гиннесийн дээд амжилт тогтоожээ.  Тэрбээр “Riverview” фитнесст дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд тус рекордыг тогтоох явцдаа 7.25 кг булчингийн масс алдсан байна.

Рамиро тус гурван цагийн турш үргэлжилдэг урт киног 2019 оны дөрөвдүгээр сарын 26-наас театруудад үзэж эхэлсэн аж. Тэрбээр “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө “Нээлтээ хийсэн амралтын өдрүүдэд нь би киноноос ямар нэгэн зүйл анзааралгүй орхихгүйн тулд таван удаа үзсэн. Түүнээс хойш  би өдөр болгон үзэж эхэлсэн” хэмээжээ.

“Avengers: Endgame” кино анх нээлтээ хийхдээ 1.2 тэрбум ам.долларын ашиг олж цаашлан дэлхийн хамгийн их орлого олсон кино болсон. Гэвч энэ жил “Avatar” кино БНХАУ-д нээлтээ дахин хийснээр хамгийн их ашиг олсон киноны байрыг буцаан авсан.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button