ДЭЛХИЙ

“Winnih The Pooh”-ийн илжиг шиг суудаг одой морь

Их Британийн Редрүт тосгонд амьдардаг Жемма Говиерийн Монти нэртэй одой морь хачирхалтайгаар“Winnih The Pooh”-ийн илжигтэй адил суудаг аж. Хатагтай Говиер 12 настай Монтигийн зан авирт ямар нэгэн асуудал байна уу хэмээн санаа зовж мал эмчид үзүүлтэл ямар нэгэн асуудал байхгүй гэсэн байна.

Монтигийн Фэйсбүүк дээрх зургийг 12 мянга гаруй хүн хуваалцаж сэтгэгдэл бичсэн байна. Говиер түүнийг “Тайван амьдралын хэв маяг дуртай. Хүмүүс надад Монтиг Winnih The Pooh дээр гардаг  илжигтэй адилхан эсвэл нохой шиг суудаг гэж хэлж байсан” хэмээжээ .

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button