УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн АНУ дахь айлчлалын үр дүн гарч эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёр жилийн өмнө АНУ-д айлчилж байв. Үүгээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хамт Мянганы сорилтын сангийн хоёр дахь гэрээнд гарын үсэг зурсан. Уг үйл ажиллагаанд АНУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ч.Саранчимэг нар байлцсан.

Харин өчигдөр У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд эхлэл нь тавигдсан олон ажлын үр дүн эхнээсээ гарч, Мянганы сорилтын сангийн хоёр дахь гэрээн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

Хоёр дахь компакт гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн ажлууд эхэлнэ.

Тухайлбал, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, гүний ус цэвэршүүлэх үйлдвэр тус тус баригдана. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 64 сая орчим шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон бөгөөд энэ нь нийслэлчүүдийн усны хангамжийг наанадаж 40 жил, цаашилбал 100 жилээр нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-06 13:11

Yum hiiseen hiisen

МАН
МАН
2021-04-06 13:23

за яасан сүртэй юм. Ерөнхийлөгчийн сонгууль бодохоосоо өмнө Аюулт х�##�дварыг яаж хумихаа бодооч ээ. ОюунЭрдэнэ удирдаж чадахгүй бна даа. ХЭГ ийн дарга Нямка Чимгээгээс өөр юм бодохгүй, яаж хувийн өшөөгөө бу�####�ас авах тухай нойр нь хүрэхгүй явах юм. Энэ хүнд улс оронд учраад байгаа ТАХАЛ падлий ч байхгүй юм уу? ЗГ ХЭГ дарга хүн уг нь асар их ача�##��##�тай баймаар юм. Яана даа, монголчууд минь

Зочин
Зочин
2021-04-06 14:35

За сайн байна. Ажиллаад байх хэрэгтэй. Атаархагчид л олширно доо. Атаархагчдаас бүү эмээгээрэй.

Т
Т
2021-04-06 15:40

Сайн ажилласаан үгүйсгэхгүй

Өвөө
Өвөө
2021-04-06 16:33

Баярл�##�аа Хүрэлсүхдээ. Маш олон юмэхлүүлсэн. Ард түмэн билэнд өгөөж нь ирнэ. АН ын шун�##�тангуудын хоншоорыг ч бүү дүрүүл. Дахиад улсыг минь дампуур�##� руу оруулна.

Zochin
Zochin
2021-04-08 23:36

Mundag hiisen ajil zondoo mundag mundag mundag

Холбоотой мэдээ

Back to top button