ЭДИЙН ЗАСАГ
“Эрдэнэс Таван толгой”-н бонд төлөвлөснөөс 13 хувиар илүү санхүүжилт татжээ

“Эрдэнэс Таван толгой” ХК-иас төгрөгийн болон ам.долларын бонд гарган арилжаалж буй. Тэгвэл эхний шатны арилжаагаар 677.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Энэ нь анх зорьсон санхүүжилтийн дүнгээс нь 13 хувиар давсан тоо юм.
Тус арилжаанд нийт 965 иргэн, ААН оролцсон байна. Захиалгыг задалж харвал, 10 хувийн хүүтэй төгрөгийн бондод 336.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Харин 6.3-6.8 хувийн хүүтэй ам.долларын бондод 119.7 сая ам.долларын захиалга ирсэн байна.
Санхүүжилтийг Засгийн газрын эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд томоохон стратегийг төслүүдэд хөрөнгө оруулахад зарах юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.