ДЭЛХИЙ

Олны мэдэх интернет “meme” болсон Хуан Хояа Борха нас баржээ

Инээдээрээ олны танил интернет “meme” болно Испани комедиан Хуан Хояа Борха 65 настайдаа таалал төгсжээ. Тэрбээр Эл Риситас буюу инээгч гэсэн хочтой байсан бөгөөд интернет дээр “Инээмтгий Испани залуу” гэдэг нэрээр алдартай болсон юм.

Өнгөрсөн жил тэрбээр эрүүл мэндийн асуудлын улмаас эмнэлэгт хүргэгдсэн аж. Борха мэс засалд орж нэг хөлөө тайруулсан бөгөөд түүнд фэнүүд нь санхүүжилт босгон тусалсанд тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард талархал илэрхийлсэн байна.

Борха 20 гаруй жилийн өмнө Жесус Квинтерогийн хөтөлдөг телевизийн шоунд оролцсоныхоо дараа алдартай болж эхэлсэн аж. Интернет хэрэглэгч болгоны мэдэх түүний инээж буй бичлэг нь “Ratones Coloraos” нэвтрүүлгийн нэг хэсэг бөгөөд анх 2007 онд “Youtube” дээр нийтлэгдэж байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button