НИЙГЭМ

20-24 насны сонгогчдын тоо 65-69 насныхнаас гурав дахин их тул идэвхээр ялгарч байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ирцийн мэдээллийг насны бүлгээр нь хувьчилж авч үзвэл 65.14 хувь нь саналаа өгснөөр 65-69 насныхан хамгийн өндөр идэвхтэй харагдаж байгаа юм.

Гэвч энэ нь хүн амынх нь тоогоор авч үзвэл өөр болно. Өөрөөр хэлбэл 65-69 насны 61,155 сонгогч байгаа юм. Харин хамгийн муу идэвхтэй буюу 24.45 хувь нь саналаа өгөөд буй 20-24 насны нийт 216,569 сонгогч байна. Энэ нь даруй гурав дахин их тоо юм.

Энэ тоогоор авч үзвэл 20-24 насны 52,952 сонгогч саналаа өгчээ. Харин 65-69 насны 39,838 сонгогч сонгуульдаа оролцсон байна.

Бусад насны бүлгүүдийг авч үзвэл:

  • 18-19 насны 27,769 сонгогч /83,108-аас/
  • 25-29 насны 59,889 сонгогч /237,018-аас/
  • 30-34 насны 86,177 сонгогч /284,963-аас/
  • 35-39 насны 83,751 сонгогч /246,644-өөс/
  • 40-44 насны 79,003 сонгогч /215,648-аас/
  • 45-49 насны 76,659 сонгогч /194,012-оос/
  • 50-54 насны 71,801 сонгогч /165,738-аас/
  • 55-59 насны 71,369 сонгогч /142,834-өөс/
  • 60-64 насны 62,563 сонгогч /106,431-ээс/
  • 70+ насны 56,712 сонгогч /86,436-аас/ саналаа өгчээ.

Дээрх нь 17.00 цагийн байдлаарх ирцийн мэдээ юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-09 18:24

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ �##�иваа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Та нэгэнт тайван орж ирж уулзаж чадахгүйгээс хойш бид энд сарын 80к төлөх нь тийм ч зөв биш байх аа. Дүүгийнхээ асуудлыг шийдээд өгчихвөл мар ч болтугай буцв�##�. Дүү нь ухаантай бнуу?

Холбоотой мэдээ

Back to top button