УЛС ТӨР

Ж.Ганбаатар: Танай тэр ГЕГ-ын дарга хуулиас давсан эрхтэй юу

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, хариулт авч байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: “Чөлөөт бүсийн тухай хуулийн 16.1.4-т зорчигчийн худалдан авсан гурван сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг гаалийн болон НӨАТ-аас гаалийн нутаг дэвсгэр рүү нэвтрүүлнэ гэж заасныг хил хамгаалах байгууллагууд ямар байр суурьтай байгаа вэ. Гаалийн дэд даргаа та наашаа хараарай. Энэ хуулийг сайн уншаарай. Үүн дээр онцгой татвар гэдэг үг байхгүй шүү. Онцгой татвартай бүсээс татваргүйгээр гаргах хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Зөвхөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар гэдгийг сайн анхаараарай. Тэгэхгүй бол Монгол Улсын онцгой татварын хууль ноцтой зөрчигдөж байгаа шүү. Гурав дахь удаагаа сануулж хэлж байгаа юм. Хүмүүс хүнсний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг онцгой татваргүй бараа авах нь сонин биш байна. Харин архи дарс, тамхи, эм зэрэг оцнгой татвартай бүтээгдэхүүн дээр хууль хяналтын байгууллага сайн ажиллахгүй бол завхарч байгаа шүү. Онцгой татвартай бараа бүтээгдэхүүнүүд энэ хуулиар хориотой шүү. Үүнийг ялгаж салгаарай. Гаалийн татварыг чөлөөлж байгаа болохоос онцгой албан татварыг чөлөөлөөгүй.

Гаалийн Ерөнхий газрын дэд дарга н.Гэндэнцэвээн: Чөлөөт бүсээс Монгол Улсын нутаг дэвсгэрт гурван сая хүртэлх төгрөгийн үнэтэй барааг Монгол Улсын иргэн нэг удаа 24 цагийн дотор орж авахаар зохицуулсан байгаа. Архи тамхийг Гаалийн Ерөнхий газрын даргын баталсан журмын дагуу зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамааруулан журмалсан байгаа. Үүнд архи дарс тус бүр 2 литр,  шар айраг 3 литр, янзуур тамхи 200 ширхэг, сигар навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй. Иргэн нэг удаа нэвтрэхдээ ийм л хэмжээний зүйлсийг авч орох эрхтэй. Тухайн өдөртөө дахиж авах нь хориотой. Программаар нь бид хязгаарлачихсан учир дэлгүүрүүд тухайн өдөртөө нэг хүнд илүүг худалдахгүй” хэмээн хариуллаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: “Танай Гаалийн ерөнхий газрын дарга хуулиас давуу журам гаргахгүй шүү дээ. наадах чинь угшил болчихсон байгаа байхгүй юу. Онцгой татварын хуульд согтууруулах ундаа нэг литр гэж заасан байдаг, Гэндэнцэвээн дарга аа. Харин янзуур болон түүнтэй адилтгах бүтээгдэхүүн 100 ширхэг гэж байгаа. Та нар хуулиа баримтал. Таны минут дууссан наадахаа унтраа” хэмээн загналаа.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Би Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд дахин сануулъя. Монгол Улсын онцгой татварын хууль ноцтой зөрчигдөж байгаа шүү” хэмээн сануулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x