УЛС ТӨР

Б.Цэнгэл: МИАТ ТӨХК-ийн 300 гаруй ажилтныг хариуцсан охин компани байгуулна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцлээ.

Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: Хувийн хэвшлийн авиа компаниудад 40 хүртэл хувийг нь өгнө гэдэг ор үндэсгүй зүйл. Тийм асуудал аль ч түвшинд гараагүй. Засгийн газраас төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд тогтоол гаргасан. Одоо албажиж байгаа. Энэ тогтоолын дагуу төрийн өмчит компаниудыг гурван ангилалд хуваана. Ингэхдээ 100 хувь төрд байх, бүтцийн өөрчлөлтөд орох, татан буугдах гэж ангилна. Үүн дээр МИАТ компанийг эхний ээлжид 100 хувь төрийн өмчлөлд байлгаж байгаад Засгийн газар болон УИХ-аар оруулж төрийн өмч давамгайлсан олон нийтийн хяналттай компани болгох асуудлыг хэлэлцүүлнэ. Энэ ажлын урьтал болгож нийт 803 ажилтантай компанийн газрын болон техникийн үйлчилгээ хариуцсан 300 гаруй ажилтныг хариуцсан охин компани байгуулах хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Ингэснээр нэг онгоцонд ногдох ажилчдын тоо 80-90 рүү бууна. Ийм байдлаар зоригтой реформыг МИАТ компани дээр хийхээр төлөвлөж байна. Зам тээврийн яам, ТӨБЗГ зэргээс гарсан ажлын хэсэг хамтран ажиллаж байгаа гэдгийг хэлье хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x