УЛС ТӨР

М.Оюунчимэг: Зоригтой реформ хийх нэрийн дор дампууруулж хувьчлах бодлого явж байгаад зогссон

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцлээ.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Зоригтой реформ хийх нэрийн дор зохион байгуулалттайгаар дампууруулж хувьчлах бодлого хэдэн жилийн өмнө явж байгаад зогссон. Өнөөдрийн танилцуулгаас харахад энэ компани өрөнд баригдаж. Мөн маш ноцтой зөрчлүүд байдаг юм байна. Энэ зөрчлүүд дээр компанийн ТУЗ ажиллахгүй байна. Санхүү, дотоод аудиттай холбоотой ямар ч мэдээлэл нь ТУЗ-өөр хэлэлцэгддэггүй. Энэ нь алдагдал хүлээх шалтгаан болсон гэдэг дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргасан байна хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x