УЛС ТӨР

ХОМ: АМГТГ-аас УБТЗ-д очиж буй Х.Хэрлэнгийн орлого 100 саяас 1.4 тэрбум болтлоо өсчээ

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, тус хурлаар УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо.

Х.Хэрлэн 2017 оноос хойш дөрвөн жил Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байгаад буулаа. Түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна. 

ӨӨРИЙН ОРЛОГО: 2017 онд 115 сая төгрөгийн орлоготой байсан 2018 онд 154 сая төгрөгийн орлого олж 2019 онд 492 сая төгрөгийн орлого олсон бол 2020 онд өөрийнх нь олсон орлого 1.4 тэрбум төгрөг болж огцом өсчээ.

ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 25 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна.

ОРОН СУУЦ: 2017 онд 4 тэрбум 30 саяын ТАВАН орон сууцтай байсан бол 2018 онд 4 тэрбум 50 саяын ТАВАН орон сууцтай болж, 2019 онд 4.6 тэрбумын ДӨРВӨН орон сууцтай, 2020 онд 2.5 тэрбумын үнэлгээтэй оффис, авто зогсоолтой болжээ.

АВТОМАШИН: 2017 онд 133 саяын, 2018, 2019 онуудад 25 саяын автомашинтай байж байгаад 2020 онд 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Land Rover, Range Rover- 1 машинтай болсон хэмээн мэдүүлсэн байна.

ҮНЭТ ЭДЛЭЛ: 425 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол

ХАДГАЛАМЖ: 2017 онд хадгаламжгүй, 2018 онд 151 сая, 2019 онд 430 сая, 2020 онд 1.1 тэрбумын хадгаламжтай болжээ.

КОМПАНИ: "Эйч Ти Эм”, “Герман цонх”, "Эрдэнэс таван толгой” компанид багагүй хувьцаа эзэмшдэг.

Түүний хувьд агентлаг, газрын дарга нараас хөрөнгөөрөө толгой цохиж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яахаараа ийм бдагын бэ новшийн олигарх

Зочин
Зочин

Ene eguuryn 2 huuhen urtuulj neg sedev seveh yum huurhii. Haaltyn geree l reketlej hiih geed bga yum uu daa? Esvel kuveityn amand ochij hiisen huivaldaanyhaa daguu zahialgaa bieluulj bga yum uu?

Зочин
Зочин

Байраа зарсан орлого нь л нэмэгдэж харагдаж байна ш дээ.

харамсалтай
харамсалтай

МАН, хүрэлсүх төр бараадаж баяжсан энэ нөхрийг ТЗын даргад улайран дэвшүүлж байхыг бодоход МАН ын дарга нартаа АВЛИГАА хуваалцдаг бололтой. ӨӨРӨӨР бодох боломж алга. ТА НАР БОЛИОЧ. ШУДАРГА байгаач.

Оюун
Оюун

Хөрөнгө, орлогын хөдөлгөөнийг харахад хүн харааж зүхээд байхаар юм алга даа хөөрхий.

Оюун
Оюун

Хөрөнгө, орлогын хадөлгөөнийг харахад хүн харааж зүхэхээр юм алга даа хөөрхий.

Зочин
Зочин

хэн хэдэн хөрөнгөтэй бх нь ямар хамаа бнаа, авсан үүсвэр нь зөв байвал. атааохуу мнглоо гэж

Зочин
Зочин

төмөр замд маш сайн халж солих хэрэгтэй, ах дүүсэг хамаатөн садан дүүрсэн газар

Зочин
Зочин

Ter yamr khamaa bna. Ajil sain khiij bga bol bolj bna. Demjij bna

Zochin
Zochin

Ekh yysver myysveriig n' shalgadaggyi l um baikhdaa. Yaj ch bodson ingej ikh ashig khiideg business gj baikhgyi shyy dee. Kkk

Холбоотой мэдээ

Back to top button