Нийгмийн

Инфляц 7.7 дахин өссөн ч үндэсний үйлдвэрлэгчид үнээ хамгийн ихдээ 29.5 хувь нэмжээ

Монголбанкнаас мэдээлснээр, Улаанбаатар хотын хэмжээнд нэрлэсэн инфляц 14.8 хувь байна. Энэ нь 2021 оны арванхоёрдугаар сард тооцсон дүн. Тэгвэл үүнээс нэг жилийн өмнө буюу 2020 оны мөн сард инфляц 1.9 хувь байжээ.

Өөрөөр хэлбэл нэг жилийн дотор инфляц 7.7 дахин өссөн байгаа юм. Энэ хэмжээгээр иргэд, ААН-үүдийн мөнгө үнэ цэнээ алдсан гэсэн үг. 14.8 хувийн инфляцтай байгаа энэ үед 100 мянган төгрөг 85,200 төгрөгтэй тэнцэнэ.

Коронавируст халдвар, хөл хорионоос үүдсэн санхүүгийн хямралын араас, эдийн засаг сэргэхийн өмнөхөн ийн инфляц “галзуурна” гэдгийг эдийн засагчид онцолж байсан юм.

Тухайлбал 2021 оны дөрөвдүгээр сард Засгийн газар “10 их наядын хөтөлбөр” санаачилж, хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд их хэмжээний мөнгө хэвлэж, зах зээл рүү оруулсан. Үүнийх нь үр дагавар яг оны сүүлээр, ингэж илэрнэ гэж хэд хэдэн эдийн засагч прогноз гаргаж, олон нийтэд мэдээлж байв.

Үүний дээр урд хилийн асуудал эдийн засагт том саад тушаа боллоо. Үйлдвэрлэгч орон биш тул бид түүхий эд, бараа материалын дутагдалд орж, улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ ч мөн инфляц нэмэгдэхэд томоохон шалтгаан болсон.

Харин эл үес үндэсний үйлдвэрлэгчдийг “Үнээ нэмлээ” гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. 2022 оны нэгдүгээр сарын үнийг 2021 оны мөн үеийнхтэй харьцуулсан статистик харвал:

  • Ус, ундаа, жүүс 16 хувиар
  • Согтууруулах ундаа 6 хувиар
  • Ахуйн хэрэглээний бараа 11.2 хувиар
  • Сүүн бүтээгдэхүүн 29.5 хувиар
  • Гурил, будаа 22.8 хувиар
  • Мах, махан бүтээгдэхүүний үнэ 14.4 хувиар тус тус нэмэгджээ.

Эдгээр нь үндэсний шинжтэй томоохон үйлдвэрлэгч компаниудын бараа, бүтээгдэхүүний үнэ юм.

Хэрвээ үйлдвэрлэгчид инфляцад уялдуулж, үнээ нэмсэн бол энэ дүнгүүд 100 гарах байсан. Тэд удаан алдагдалтай ажиллавал дампуурна. Нөгөө талаар олон олон хүний ажлын байрыг хадгалдаг, улсад их хэмжээний татвар төлдөг бизнесийн байгууллагууд билээ.

Мөнгөний үнэ цэн алдагдаж, түүхий эдийн хомсдолд орсон энэ үед үнийн өсөлт жам ёсоор дагадаг. Харин эрх баригчид, мөнгөний бодлого тодорхойлогчид үүний эсрэг бодлогын хүүг буулгах, хил гаалийн асуудалд хяналт тавих зэрэг арга хэмжээ нэн даруй авах нь чухал байна.

2021 оны дөрөвдүгээр сард 9.5 их наяд байсан ТБҮЦ өдгөө 8.2 луу орсон байгаа. Энэ нь арилжааны банкнууд хөрөнгөө Монголбанканд үнэт цаас хэлбэрээр байршуулахаас илүү зээл хэлбэрээр иргэд, ААН-үүд рүү оруулж эхэлсэнтэй холбоотой. Иймд цар тахлын дараа эдийн засаг сэргэх шинж тохио тэмдгэрсэн эл үес үнийн өсөлтийг үндэсний үйлдвэрлэгчид рүү “наах” биш, төрийн мэдрэг зохицуулалт л ус агаар мэт хэрэгтэй байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 19:55

Үндэсний үйлдвэрлэл ийм аюултай байна даа дэмжээд л зээл тусламж олгоод ямарч хэрэг �##�га

Холбоотой мэдээ

Back to top button