ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Олимпын үеийн сээтэгнэл ба бэлгэвчний тараалт

Олимпын наадмаар бүх тамирчид зөвхөн өрсөлдөөн, ялалтын талаар боддог гэж хүмүүс боддог. Тиймээс, ямар ч олимпын наадамд түр зуурын “хайрын түүх”, сээтэгнэх үзэгдэл тохиолддог. Тэдгээрийн зарим нь олон улсад ч дуулиан тарих нь бий.

Британийн “The Sun” сэтгүүл тэдгээр дуулиант хэргүүдийн хамгийн анхаарал татсан хэргүүдийн талаар нийтэлжээ.

2016 онд Рио-де-Жанейрогийн олимпын наадмын анхны дээд амжилт нээлтийн ёслолын өмнөхөн болж, Олимпын тосгонд байрлах тамирчдад 450 мянган бэлгэвч тараасан. 2016 оны олимпоор 10,500 тамирчин оролцож, өөрөөр хэлбэл нэг хүнд 42 бэлгэвч ногдсон. Үүний дараа Австрали, Их Британи болон бусад улс орнууд нэмэлт багц захиалж байсан удаатай.

Харин 2012 оны Лондонгийн олимп түүхэн дэх хамгийн бохир наадмаар тодорч байсан ба тухайн үед тамирчдад олгосон бэлгэвчний тоо ердөө 150 мянга ширхэг байсан. Бэлгэвчний тухай түүх бол сүүлийн үеийн бүх олимпын гол сэдэв байсаар ирсэн. 2020 оны Токиогийн олимпод бэлгийн харилцаанд орохыг хориглож, орыг нь хүртэл эвгүйхэн, хүчтэй хөдөлгөөн хийх боломжгүй картонаар хийсэн.

1988 оны Сөүлийн олимпоор зохион байгуулагчид тамирчдад 8500 бэлгэвч тараах үеэр нэлээдгүй шуугиан тарьсан. Хэрэглэсэн бэлгэвчнүүд дээвэр дээрээс олдсон тул ил задгай бэлгийн харьцаанд орохыг албан ёсоор хориглосон.

1992 оны олимпоор тамирчдад тараах бэлгэвчний тоо даруй арван мянгаар нэмэгдэж, 90 мянгад хүрч байсан бол АНУ-ын өмнөд хэсэгт орших Атланта хотод болсон Олимпийн үеэр 15 мянга болж буурчээ.

Сиднейн олимпын наадмаар 70 мянган бэлгэвчийг тараасан ч хуваарилалт хангалтгүй байсан тул дараа дараагийн олимп болох тусам тараах бэлгэвчний тоо нэмэгдэх болсон. Афины олимпоор зохион байгуулагчид тамирчдад 130 мянган бэлгэвч тараасан.

Токио-2020 оны олимпоор тамирчдыг бэлгийн харьцаанд орохыг хориглосон хэдий ч зохион байгуулагчид 160 мянган бэлгэвч тараасан байх жишээтэй.

Олимпын аварга, нэвтрүүлэгч Дэвид Калберт “Бэлгэвчний асуудал бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж их хандалт авч байдаг сэдэв” гэсэн байдаг.

СОЧИ 2014 ОН

Сочид болсон олимпын үеэр америкийн сноубордын тамирчин Жэйми Андерсон Олимпын тосгонд наадмын үеэр бэлгийн харьцаанд орох нь харин ч “дараагийн үе ахихад” тусалдаг гэсэн. Сочигийн олимпоор зохион байгуулагчид 100 мянган бэлгэвч тараасан ба тамирчин Андерсон ч бэлгэвчийг зориулалтын дагуу ашигласан. Тэрбээр сноубордын слопстайл төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн билээ.

ЛОНДОН 2012 ОН

Зарим нь, ялангуяа америкийн тамирчид сексийн талаар нэлээд ил задгай, чөлөөтэй ярьдаг. Америкийн эмэгтэй хөлбөмбөгчин Хоуп Соло “И-Эс-Пи-Эн” /ESPN/ спортын сувагт өгсөн ярилцлагадаа тамирчид Олимпын тосгонд ил задгай олны өмнө бэлгийн харьцаанд орж байсныг өөрийн нүдээр харж байсан талаараа ярьсан байдаг.

Олимпын секс бэлгэ тэмдэг болсон усанд сэлэгч Райан Лохте хэлэхдээ, “Сүүлийнхээ олимпод оролцох үеэрээ найз бүсгүйтэй болсон нь миний том алдаа байсан. Би одоо ганц бие болохоор Лондонгийн олимп “уйтгартай биш”. Ахиад олимпын үеэр найз бүсгүйтэй болохыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн байдаг.

ВАНКУВЕР 2010 ОН

Спортын “ESPN” суваг зургаан тамирчин нэг дор халуун усанд орсон талаар мэдээлж байсан ба тухайн жил олимпын тамирчдад тараасан бэлгэвчний тоо 100 мянга байсан ч нүд ирмэхийн зуур бэлгэвч дуусаж, дахин захиалах шаардлагатай болсон гэсэн яриа гарч, хэсэгтээ шуугиан тарьсан.

БЭЭЖИН 2008 ОН

Америкийн усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс, Австралийн усанд сэлэлтийн тамирчин Стефани Райс нар олон нийтийн өмнө үнсэлцсэн нь шар хэвлэлүүдийг нэлээдгүй шуугиулсан.

Харин ширээний теннисний олимпын аварга тамирчин асан Мэтью Сайед “Бээжинд бүхэл бүтэн “секс фестиваль” болж байна” хэмээн “Таймз“ /The Times/ сонинд бичиж байсан юм. .

СИДНЕЙ 2000 ОН

Сиднейгийн олимпод хатуу чанга дэглэм тогтоогоогүй. Харин олимп эхэлснээс хойш долоо хоногийн дараа 70 мянган бэлгэвч яах ийхийн зуургүй дууссан нь зохион байгуулагчдыг алмайруулсан нь илт.

Америкийн жад шидэлтийн тамирчин Бро Грир өдөр бүр гурван эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж, нутаг буцахынхаа өмнө өөр нэг бүсгүйтэй дотно харилцаатай байсан талаараа телевизийн сувагт ярьсан байдаг.

Америкийн буудлагын тамирчин Жош Лакатосын түүх онцгой анхаарал татдаг. Тэрбээр олимпын наадам дууссан ч зохион байгуулагчид түүнээс байрлаж байсан өрөөнийхөө түлхүүрийг хүлээлгэж өгөхийг хүсэхэд ятгасаар байгаад  багийнхандаа сул өрөөг өөрсдийнхөө дураар ашиглах боломж олгосон байдаг. “Найман өдрийн турш түлхүүрээ өгөлгүй гүрийсэн аж. Эрэгтэй, эмэгтэй олон арван тамирчид Жош Лакатосын эзгүй өрөөг хэрэглэсэн бэлгэвчээр дүүргэсэн байсан” хэмээн спортын “ESPN” агентлаг мэдээлж байсан. Сүүлд нь Жош хэлэхдээ, “Би Олимпын эмсийн хүрээлэнг ажиллуулчихаж! Би амьдралдаа хэзээ ч ийм завхайрлыг харж байгаагүй” гэсэн байдаг.

(Эх сурвалж: EOnline)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bat
Bat
2022-02-08 11:02

Kk buun zawhairal boldiin bishvv

Холбоотой мэдээ

Back to top button