Л.Энх-Амгалан: Хүүхэд онц сурч, гоё бичих албагүй

Нийслэлийн 97-р сургуулийн бага ангийн багш сурагчаа цохиж бэртээсэн гэх зураг цахим сүлжээнд цацагдаж, улмаар багш өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тухайн асуудал дээр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.
Тэрбээр "Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрт хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стрессдэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд багшийн зандраанд айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ.
Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97-р сургуулийн багш Л.Бадамцэцэг нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм. Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ. Нийгмийн сүлжээ дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давалгаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэрэгжлийн сэтгэлзүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй.
Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улстөрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдаж байна.
Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно. Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй ээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой" гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mash zov. Bi l lav xuuxdeesee xicheel deer yu bolov gej odor bur asuudag Bagsh ni yaav iiv gej bainga asuudag. 7 nastai xuuxed xudal xeldeggui
Мэргэжлийн яамны хүмүүс суугаад л байгаа хуулийн хүрээнд хэрхэн ажиллах системийн хяналт бий болгоод мэдээлээд багш нэг бүрт захирлаар нь дамжуулж хүргүүлээд танилцуулаад хийж болох ажил. Хүүхэд багш зодох нь эрүүгийн хэрэг учраас тухайн сургуулийн ёс зүйн хороо хуралдах бус захирал нь шууд гэмт хэргийн шинжтэй бол хуулийн байгууллагад мэдээлнэ гээд хуулинд заасны дагуу цагдаад уг багшийг өгөх ёстой. өөрөө халагдах барих огт хамаагүй. Хуулинд тэгж заасан байдаг тул мөн эрүүгийн хуулинд багш хүүхэд зодох гэсэн тусгай заалт мөн биеэ хамгаалах чадваргүй 3 төрлийн хүний нэг болох хүүхэд зодвол ял хүндрэх хуультай байдаг тул сургууль бол шууд төрийн албаны хуулийн дагуу цагдаад уг багшийг шилжүүлэх үүрэгтэй. Зөвхөн гэмт хэргийн шинжгүй бол ёс зүйн хороо шийдэж төрийн албаны хууль ашиглаж болно. эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол эрүүгээрээ явна гээд хуулийн төгсгөлд доор нь бичсэн байдаг. Яамны сайд бол энэ хуулийг мэдэж хуулийн дагуу ажиллахыг хүсэх эрхтэй. Энэ бүх мэдээллээ хүн ойлгоход хялбараар бэлдээд анх багшийг ажилд ороход танилцуулж байх үүрэгтэй. Би чи байсан бол бүх мэдээллээ багш яаж болох болохгүйг бүгдийг нь бичээд зөрчвөл хуулийн дагуу ийм ийм шийтгэл ирдгийг бас бэлдээд хурлаар дамжуулан бүх багш нарт мэдэгдэх. цаашид шинээр орж буй хүн бүрт уншуулж тайлбарлаж тэгснээ батлан гарын үсэг авах. Тэгэхгүй бол багш нар хуулиа мэддэггүй. Ер нь бол салбар салбарын мэргэжлийнхний холбогдох хуулийн мэдээллээр хангах ганц 2 хичээл ордог байх шаардлагатай.
gants neg zohih bh l asuudal shd tgeed ch bagsh zohisni toloo ingej 2 gar n ulaah uu bagshtai n ochood uulzana biz hudlaa sensatslaad tsaan n bas neg hunii amidral yavj bgaa aldsan bol heleed uhaaruulahgui halaad bh daa yah ve de!!
Хүүхэд онц сурч гоё бичих албагүй юм бол хичээлд явж сураад яах юм. хүүхдүүд дүрсгүйтээд нэгнээ дээрэлхээд тахми татаж архи ууж хар тамхиа хэрэглээд мансуураад явцгаана биз.
Сурвал сураг байвал байг буянаараа болог гээд явах болждээ
Gehdee ene ermelzleliig ugui hiij bolohgui,yag amerikchuud shig bolchihon shuu,ted diilenhi n surlaga muu,odoo bur sain surah n haruud,latini uudaa doromjilson,gaduurhsan uzel bolj bna geh zarim n demiireh bolson bnlee
Hogjij bui aaziin ornuudiin huuhduud surlagadaa mash ih hicheej bhad,Singapur,hongkong,solongos,japan geh zereg,iim uzel bodloo yavuulsnaat bid saijrahgui,ulam hotsrono
За сүртэй шаарнууд вэ гар дээр нь зохио биз эцэг эхчүүд ямарч дэмжлэг өгдөггүй багшид даатгаад орхидог шүүдэн тэр олоныг сургахад уур хүрнэ шүүдээ эцэн эх нь сайн туслаагүй л байх шүү гар нь аюултай гэмтсэн биш толгойг цохисон биш ямар муухай эцэг эх вэ олон хүүхэдтэй ээжииг иим болгох ч гэждээ ёрын муухай эцэг эх байна даа зэвүүн шаарнууд үхсэн хүүрнүүд
Bagsh nertei yargaching huuhded hurch bolohgvi gej uursdiig ni oilgotol ni tolgoiruu ni tsohij helbel taarna