Нийгмийн

Динозаврын бүтэн яс, амьтны гаралтай 406 эд эрхтэн хурааж авлаа

Экологийн цагдаагийн газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийг хяналтад авах зорилгоор “Эко-2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж 92 холбогдогчтой 386,923,725 төгрөгийн хохиролтой, 61 хэрэг, үйлдлийг илрүүлээд байна.

Хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн санд бүртгэн 79,920,000 төгрөгийг нөхөн төлүүлж, палеонтологийн олдвор болох бүтэн динозаврын яс, хүрэн баавгай, шилүүсний арьс тус бүр 1, ондаторын арьс 27, хүдрийн заар 15, шаазгай 3, хойлог шувуу 3, загас 353, цагаан зээр 2, нийт 406 тооны амьтны гаралтай эд эрхтэн хураан авсан.

Мөн хууль бусаар бэлтгэсэн 164.8 куб.метр мод, манж гандигар ургамал 25, хонин арц 218 нийт ховор 243 кг ургамал, алтны агууламжтай чулуу 980 кг, жонш 400 тонныг тус тус хураан авч, тээврийн хэрэгсэл 5, метал хайгч 1, хөрөө 23 хураан авч битүүмжлэн шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн илрүүлэлт 39,6 хувьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button