Нийгмийн

Жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлэг шинээр ашиглалтад орж иргэд II шатлалын эмнэлэг орох шаардлагагүйгээр бүх үйлчилгээг авах боломжтой боллоо.

1080 м2 талбай бүхий энэ эмнэлэгт эмч бүрийн үзлэгийн өрөө, сургалтын өрөөг жишгээр шийдэж рентген аппарат, хөдөлгөөн засалч нэмэлтээр ажиллуулж байна.

“Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвийн бас нэг онцлог нь үйлчилгээ цахимжсан учраас иргэд өглөө ажилдаа явахдаа цаг аваад, цайны цагаараа үзүүлэх боломжтой.

Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 29 мянган иргэнд хүрч ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 32 эмч ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button