Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Монгол азарганы төмсгийг нь үлдээн, сэлдээг тайрч ТУРШУУЛ болгох ажил таван жилийн өмнө эхэлсэн

--ИМПОРТЫН АЗАРГА НЭГ БҮРИЙН ТООГООР МОНГОЛ АЗАРГА ТУРШИГДАЖ БАЙНА-

Зураг дээрх адуу бол  Өлзийт хороолол орчим тав хоногийн өмнө үржлийн эрхтнээ тайруулсан АЗАРГА.  Үүнийгээ тэд ТУРШУУЛ азарга гэж нэрийдэж, энэ хууль бус харгислалыг үйлдэх, үйлдүүлэх зар мэдээлэл ч энэ нэрээр явдаг. Монгол азарганы сэлдийг яг өдийд тайрна. Эдгэх явц нь нэлээд удаан. Энэ хооронд импортоор орж ирсэн азаргаар гүүгээ гишгүүлж хээл тогтоон, зөрүүлээд эрхтнээ тайруулсан азарга сүргээ хайрлаж хамгаалж, хариулан маллах үүрэгтээ буцаан томилогдоно.  Туршуул болсон азарганы төмсөг байгаа учраас гүүгээ хураах байгалийн сонирхол дээр дөрөөлж эрлийз азарганы хэзээ ч хийж чадахгүй ажлыг гүйцэтгүүлж байна гэсэн үг.  Энэ үйлдэл одоогоос 4-5  жилийн өмнөөс хийгдэж, сүүлийн гурван жил бүр ч эрчимжжээ. Фээсбүүк хайлт дээр “Туршуул азарга” гэж бичээд хайхад холбоотой бүх зарууд гарч ирнэ. Бидний цуглуулсан мэдээллээр нийслэл орчимд Өлзийт хороолол, Шувуун фабрик, Эмээлт, Хүйн долоо худаг орчимд  энэ тохиолдол олон байна.

Туршуул азаргын тойрсон асуудлаар мэдээлэл бэлтгэхийн тулд  холбогдох газруудтай харилцаа хийж,  мэдээлэл авлаа. ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хороо, ХААХҮЯ-ны малын генетек нөөцийн хэлтэс, Мал эмнэлгийн ерөнхий газрын Малын эрүүл мэндийн газар, МХЕГ-ын Мал аж ахуйн үржлийн улсын байцаагч зэрэг  төлөөллөөс тодруулж асуулаа. 

Д.Гүрбазар: Монгол адууны генийн санг гэмтээж болохгүй

ХААИС Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Монголын улсын тэргүүлэх мал зүйч, доктор

- Монгол азарганы үржлийн эрхтнийг тайрч, харилцаанд орох боломжгүй болгож зөвхөн сүрэг хариулж хамгаалах зорилгоор бэлтгэдэг байдал газар авсан байна. Мэргэжлийн байгууллагын тухайд та энэ асуудал дээр байр сууриа цогцоор нь илэрхийлээч? -Хуулинд мал үржлийн үйл ажиллагааг мал аж ахуйн үржүүлэг технологийн нэгжийн хяналт, удирдлага дор явуулах заалттай. Тийм учраас дээрх импортын азаргыг оруулж ирж, дурын эрлийзжүүлэг явуулж буй нь хууль зөрчиж буй нэг асуудал. Нөгөө талаар монгол малын генфондод халдсан зөрчил юм. Тэгэхээр энэ эрлийзжүүлгийн дагвараар нэгдүгээрт, монгол азарганы үрсэг чанар, үр төл, сүргээ хамгаалах зан араншин устах, үгүй ядахад л өөрийн төлөө гишигдэггүй ялган туудаг чанар буюу биологийн инстект нь устаад монгол адуунд цус ойртолт явагдах аюултай. Тийм учраас МУ-ын засгийн газраас Бүс байршилт тогтоох журмыг баталсан. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ы сайдын тушаалаар нутгийн уугуул үүлдрийн малын цөм сүргийг үржүүлэх, сайжруулагчаар ашиглах бүс байршил, импортын өндөр ашиг шимт малыг үржүүлэх бүс байршлыг журамлаж хязгаарлалт тогтоож байгаа. Хоёрдугаарт, дэлхийн улс орнуудын биологийн төрөл зүйл, генийн нөөц, экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх бүхий л зүйлийг хамарсан БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН КОНВЕНЦИ /1992/, генетик нөөцийг ашигласнаас үүдэх үр ашгийг хүртэх, шударга тэгш хуваарилах тухай НАГОЯ ПРОТОКОЛ /2010/ зэрэгт Монгол улс соёрхон нэгдэж малын генетик нөөц, түүнтэй холбогдох асуудлуудыг хадгалах, хамгаалах үүргийг хүлээсэн. Энэ хүрээнд 2017 онд УИХ-аас “Малын генетик нөөийн тухай” хуулийг батлан хэрэгжүүлж Монгол малын генефондыг хамгаалах, сайжруулах, хадгалах асуудлыг хуулиар цогцуулж байна. Энэ 2 том асуудлыг зөрчиж байгаа дээрх үйлдэл нь Монгол улсыг олон улсын түвшинд тухайн орон нутагт дасан зохицсон нутгийн уугуул үүлдэр, жижиг популяцийг устаж үгүй болохоос хамгаалах, сэргийлэх талаар хүлээсэн үүргийг шууд зөрчсөн явдал болж байна. Тиймээс энэ нь магадгүй НҮБ-ын ХХААБ-ын дэргэд Хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцийн олон улсын хороонд ч хандах боломжтой асуудал байж болох юм.
Бизнесийн зорилго, өөрийн хүсэл сонирхол дур зоргоороо хуулийг зөрчсөн үйлдэл хийж МОНГОЛ АДУУНЫ генийн санг гэмтээж болохгүй, бид уламжлалаа, соёлоо тээж хадгалж үлдэх шаардлагатай байна аа.

Г.Энхманлай: СЭЛДИЙ ТАЙРАХ НЬ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХИЙВЭЛ ЭМЗЭГЛЭХ АСУУДАЛ БИШ

ХААИС  Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн МАА-н технологийн тэнхмийн эрхлэгч. МУ-ын тэргүүлэх мал зүйч, доктор

- Туршуул азарганы асуудал дээр та мэргэжлийн зүгээс мэдээлэл өгөхгүй юу?

- Би 2006 оноос хойш малын үржүүлэг, нөхөн үржихүй, зохиомол хээлтүүлэг,  үр суулгах чиглэлээр ажиллаж байна. Туршуул хээлтүүлэгчийн асуудал бол дэлхийн хэмжээнд зөвхөн азарга биш бүх мал дээр хийгддэг ажил. Туршуулыг хэд хэдэн янзаар бэлддэг. Хамгийн энгийн арга бол сэлдээ, чивийг нь хазайлгаж оёдог. Өөрөөр хэлбэл чив нь гарах хэдий ч  хээлтэгч малын үтрээ рүү орох боломжгүй болно гэсэн үг. Эсвэл аарцагны хярзан хэсэгт задалж чивний S хэлбэрт нугалааг барьж оёдог. Өөр нэг арга бол  хуц ухна дээр хөг зүүнэ.  Сүүлийн үед сэлдий тайрах арга нэвтэрч байна. Бүгд л үржлийн бодлогыг зөв авч явах зорилгоор хэрэгжүүлдэг ажил. Сүүлийн арга бол хууль бодлогын хүрээнд явбал эмзэглэх асуудал биш л дээ. Хэрвээ энэ үйлдлийг улсын бодлогын хүрээнд мэргэжлийн байгууллагатай холбоотой хийсэн бол зөв. Харин гаднаас араб, англи азарга авчраад тэрүүгээрээ мөнгө хийх гээд байгаа нөхдүүд ийм юм хийж байвал буруу. Малын генетик нөөцийн тухай хуулин дээр малын үржлийн ажлыг үржүүлэг технологийн алба нэгж хийнэ гэж заасан. Малчин болон бусад хүмүүс дур мэдэн хийх эрх байхгүй. Үржүүлэг тенхологийн нэгж улсаас заагдсан бодлогын хүрээнд нарийн арга технологи зааврын дагуу.

- Мал амьтны тавлаг байдал талаасаа буруу үйлдэл үзэх үү?

- Үржлийн эрхтэн  тайрах нь шинжлэх ухаан талаасаа үржлийн бодлогыг барихад хэрэгтэй. Жишээ нь, би нэг азарганаас 500 төл авах гээд бэлдчихсэн, гэтэл азаргаа сул тавихаар хээл хамгаалахгүй хураалгахгүй бол бэлчээрээр явж байгаа өөр азарганд гишгүүлж үржлийн бодлого алдагдана. Мэдээж малын тавлаг байдал, Европын орнуудад яригддаг малын эрх ашиг талаасаа сөрөг хандлага гарч болно. Стресстэх, зан ааш нь догшрох зэрэг асуудал үүснэ. Хэт авиртай болоод ирвэл цаазална.  Мэргэжлийн байгууллагын аргазүйгээр хийвэл мэргэжилтнүүд сөрөг үр дагаварыг тооцож, хариу арга хэмжээ авч ажилладаг байхгүй юу.

- Манайд ямар арга түгээмэл хэрэглэж байсан бэ. Сэлдээ тайрах нь хамгийн энгийн хялбар арга юмуу?

- Чив хазайлгаж оёх аргыг өргөн хэрэглэж байсан. Ерээд оноос хойш малын үржлийн ажил хаягдаад замбараагүй болчихсон. Гүйцэтгэлийн хувьд бол хазайлгаж оёх нь илүү хялбар арга. Тайрна гэдэг хүнд ч, малд ч ярвигтай шүү дээ. Би тийм азарга харж байсан, 7-8 айхтар том хавдартай явдаг юм билээ. Иргэд яагаад энэ ярвигтай аргыг хэрэглэж байна гэхээр хээл хамгаалах хамгийн найдвартай арга гэж үзэж байгаа байх. Бусад аргын тухайд алдах тохиолдол мэр сэр байдаг. Үр төлийг нь авах шаардлагагүй гэж үзсэн, муу азаргаа туршуул болгодог.

Импортоор азарга орж ирэнгүүт монгол азаргаа сэлдийг нь хөлдөөж тайраад, сүргээ хариулуулах санаа төрж, үүнийгээ хэрэгжүүлээд даруй таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэчнээн азаргыг ийнхүү зэрэмдэглээ бол... Гэвч энэ нь хуулиас гадуур, нууц байдлаар хийгддэг учраас бодит тоо баримт олдохгүй нь тодорхой. Харин эх сурвалжуудын мэдээлснээр эрлийз азаргатай айлд бүхэнд, цаашилбал импортоор орж ирж байгаа азарга бүрийн цаана нэг монгол азарга туршигдаж байгаа гэж ойлгоход бодит тооноос зөрөхгүй гэж байлаа. Тэгвэл манайд импортоор хэчнээн адуу хэрхэн яаж орж ирдэг вэ?

Д. Батсүрэн: УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРЖЛИЙН АДУУ ИМПОРТЛОХ ЭРХ БҮХИЙ 51 ИРГЭН, ААН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ

-Туршуул азарга буюу азарганы үржлийн эрхтнийг тайрч эрлийз азарганы үр төлийг хамгаалах зорилгоор ашигладаг хэсэг бүлэг хүмүүс бий болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр импортоор орж ирж байгаа азарганы тоогоор монгол азарга сэлдээгээ тасдуулж байгаа гэх мэдээлэл байна. Та импортын адууны талаар цогц мэдээлэл өгөөч?  

 - Малын генетик нөөцийн тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мал, амьтан /ашиг шимийг нь ашигладаг/, үржүүлгийн бүтээгдэхүүнийг улсын хилээр импортлох, экспортлох иргэн, аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хяналттай болгоод явж байна. Малын генетик нөөцийн тухай Хууль хэрэгжээд дөрөв дэх жилдээ явж байгаа бөгөөд энэ хугацаанд хуулийг олон нийтэд ойлгуулах, таниулах, соён гэгээрүүлэх ажлыг салбарын яам, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн.  Малын генетик нөөцийг тухай хуулийн зорилго нь генетикийн нөөцийг хадгалж, хамгаалах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд монгол малын удмын санг хамгаалах, үндэсний үүлдэр, омгийн малын генийн санг бүрдүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулах, бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэргэжлийн ажил үйлчилгээг эрхлэх зэрэг олон асуудлыг хэрэгжилтийг хангуулахаар хуульчилж өгсөн.

Хуулийн 13 дугаар зүйлд ”мал хамгаалах” зохицуулалтыг оруулж өгсөн бөгөөд 13.3-д тухайн жилд улсын хилээр импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний тоо хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан. Энэ нь үржлийн мал, үржүүлгийн бүтээгдэхүүн буюу гүн хөлдөөсөн үр, хөврөл үрийг ямар нэгэн хяналтгүй, мэдээлэлгүй, тайлагналгүй улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг хязгаарлаж, мэргэжлийн байгууллагын хяналтанд уг ажлыг гүйцэтгэдэг болох, тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг байх зорилготой юм.

2019 оноос эхлэн үржлийн мал импортлох тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд олгох, зөвшөөрөл эзэмшигчийн гэрчилгээний тусгай нөхцөл шаардлагад нэмэлт заалт тусгах, гэрээнд өөрчлөлт оруулах зэргээр хилээр оруулж буй үржлийн мал, амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүнд хяналт тавих, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг хяналт шалгалтын байгууллагатай мэдээлэл солилцож хамтран ажиллаж байна.

2020 онд улсын хилээр адуу импортлох тоо, хэмжээг батлаагүй бөгөөд 2021 онд 500, 2022 онд 1000 адуу импортлох тухай Засгийн газрын тогтоол гарсан. Улсын хэмжээнд үржлийн адуу импортлох эрх бүхий 51 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тухайн адууг улсын хилээр нэвтрүүлэх зорилго, үйл ажиллагааны чиглэлийг албан хүсэлтээр хүлээн авч, хүсэлтийг адууны үүлдэр, ашиг шимийн орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, яамны дэргэдэх малын генетик нөөцийн үндэсний үндэсний зөвлөлдөх хорооны зөвлөмж гарснаар дараагийн шатны саналыг авч байна.

Салбарын яамнаас олгож буй тусгай зөвшөөрлүүдийн материалыг цахимаар хүлээн авдаг болсон ба материалын бүрдэл дутуу, шаардлага хангахгүй нөхцөлд цахимаар буцаалт хийгдэж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж нь Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, тайлан мэдээг хугацаанд нь өгөөгүй, худал мэдээлэл өгсөн зэрэг нь нотлогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, дахин олгох эсэх асуудлыг холбогох хууль тогоомжийн хүрээнд шийдвэрлэх юм. Зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжээс ирж байгаа саналын хувьд нилээд өндөр тоо ирдэг, тэдгээрийн дагуу явбал бид жилд 3000-5200 хүртэл үржлийн адуу хилээр оруулахаар болж байгаа юм. Тиймээс ирсэн саналыг адууны үүлдэр, ашиг шимийн орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, тэндээс гарсан саналд тулгуурлаж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Уг орон тооны бус зөвлөлд адууны чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байсан, хийж байгаа судлаачид, эрдэмтэд байдаг, энэ хүмүүс ямар нэгэн төлбөргүйгээр бидэнд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна.

Шинжлэх ухаан талаасаа эрдэмтэн судлаачид, малын үүлдэр ашиг шимийн зөвлөл байж болох зүйл, гэхдээ малын генетек нөөцийн тухай хуулийн хүрээнд л хийгдэх ёстой гэсэн ерөнхий байр суурийг илэрхийлж байна. Үүний дараа мал амьтны ёс зүйн байдал, хуулиас гадуур хийгдэж байгаа энэ үйлдлийг хянах шалгах талаар мэдээлэл олохыг зорилоо.

Мал эмнэлгийн ерөнхий газар: МХЕГ-ТАЙ ХАМТАРСАН АЖЛЫГ ХЭСЭГ БАЙГУУЛАН ШАЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг “Албан мэдээлэл аваагүй ч манай дээр энэ асуудал яригдаж байна. МХЕГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийх төлөвлөгөөтэй байна. Эхлээд хэн, хаанаас энэ үйлдлийг хийж байгааг тогтоох хэрэгтэй. Дараа нь малын эмчийн ёсзүйн асуудал яригдах байх. Мал амьтны тавлаг байдлыг олон улсын малын эрүүл мэндийн байгууллага хангаж ажиллахыг үүрэг болгосон. Манайх бол малын тавлаг байдлыг хангаж ажиллах чиг үүрэгтэй байгууллага. Манайд мөрдөгдөж байгаа хуульд мал, амьтны тавлаг байдал талаасаа хуулийн нэр томьёо байдаггүй. Бид ойрын үед олон улсын кодекс судалж байна. Цаашдаа чиг үүргийнхээ дагуу энэ асуудлыг анхааралдаа авч ажиллаад явна.

МХЕГ: ҮРЖЛИЙН ХЯНАЛТ ТАЛААСАА ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА

МХЕГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батмөнх Манайх хууль стандарт хэрэгжилтэд хяналт тавьдаг чиг үүрэг бүхий байгууллага. Туршуул азаргатай холбоотой ирсэн гомдол, санал тэр дагуу хийсэн хяналт, шалгалт бол бүртгэгдээгүй. Мэс ажилбар бол цэвэр мал эмнэлгийн ажил. Тухайн мэдээллээс харахад малд халдсан, үржлийн хяналт талаасаа болохгүй  зүйл хийж байна. Бид мал эмнэлгийн байцаагч нартайгаа энэ асуудлаар ярилцаж байгаа. Төлөвлөгөөт шалгалтыг хуулиар хориглочихсон байгаа. Харин ААН, ард иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу шалгалт хийж болно. Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтраад шалгалт хяналт хийх талаар ярилцаж л байна. Малын үржлийн талаар хээлтүүлэгчийг цаг хугацаанд нь ашигласангүй, өөр газраас хээлтүүлэг авлаа зэрэг гомдол мэдээлэл ирдэг. Мэргэжлийн хүрээнд туршуул хуц, ухна гээд хэрэглэдэг. Яг энэ кэйс дээр зохицуулах хууль эрхзүйн акт байхгүй. Бид малын эрх чөлөөнд халдаж байгаа талаас нь  шалгалт хийх төлөвлөгөөтэй байна.

ИРГЭН: ТАЛЫН МОНГОЛ АДУУНЫ ШАЛГАРСАН УХААНЫ ЭСРЭГ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА

Малчин хүний хувьд үүний эсрэг байна. Монголчууд хэдэн үеэрээ уламжлалт арга зүйгээр угшлын эцэг малаа үлдээгээд бусдыг нь хөнгөлдөг. Адууг 3-4 настайд нь, үхрийг хоёр настайд, хурга ишгийг хэдхэн сартайд нь гээд маш нарийн философитой ард түмэн. Тэгэхээр энэ бол өв соёлын эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Талын монгол адуу бол  эрс тэс уур амьсгалдаа зохицсон, өөрийгөө адгуулан малладаг, үр удмаа гишгэдэггүй шалгарсан ухаант амьтан. Харин энэ импортоор орж ирж байгаа азарга бол хүний гараар бий болсон адуу. Үржлийн процесс дээр ч хүний гар харна. Монгол гүүг гишгэж чадахгүй, толгой тархи руу нь авираад тамлана, ухаан алдаж унана. Гүүгээ хурааж чадахгүй, хатуу ширүүн уур амьсгал даахгүй. Энэ тэжээвэр амьтны үр удмыг хадгалахын тулд ийм  харгис арга хэмжээ авна гэж монгол хүний ухаанд багтаж, үйлдэж байгаа нь харамсмаар. 

ҮНДЭСНИЙ МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО: ЯДАЖ Л АРГЫГ НЬ ӨӨРЧИЛМӨӨР БАЙНА

Амьтны тухай хуульд жам ёсны эрхийг нь алдагдуулахгүй энэрэнгүй хандах ёстой гэж заасан. Гэвч ийнхүү эрхтэн хагацаах  ажил хийгдээд 4-5 жил болжээ. Энэ бол морины фермерүүдийн үржлийг хурдан хугацаанд чанар сайжруулах гэсэн бодлогын муу нөлөө. Хүний санаанд оромгүй зэрлэг балмад үйлдлийг төсөөлөөгүй учраас манайд үүнийг зохицуулах хууль тогтоомж байхгүй. Тэгэхээр энэ үйлдлийг олон нийтэд илчилж дэмжлэг авч байж бодлогын түвшинд хүргэж хориглох шийдвэр гаргуулж, ядаж аргыг нь өөрчлөх зорилготой ажиллаж байна.

Ийнхүү монгол азарганы ухаан, хүч чадал, байгалиас өгөгдсөн гайхамшигт чанаруудын хаана ч хүрэхгүй эрлийз АЗАРГАНЫ үр төлийг хамгаалуулах гэж морин эрдэнэ зэрэмдэглүүлж байна. Байж болох шинжлэх ухааны үндэслэлтэй арга техник хэдий ч энд үйлдэгдэж байгаа нь бүгд хуулиас гадуур. Сэлдий тайрах ажлыг хэсэг бүлэг малын эмч нар 400-600 мянган төгрөгөөр гүйцэтгэдэг байна.

БЭЛТГЭСЭН Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
61 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-12 08:50

Зэрлэг новшнууд вэ

Зочин
Зочин
2022-04-12 09:05

өөрсдиыг нь тэгээд авгайг нь хужаагаар гишгүүл

Зочин
Зочин
2022-04-12 09:47

Ёстой онцгүй арга байна

Зочин
Зочин
2022-04-12 09:51

Хүн хийсэн үйлийнхээ хариуг заав�##� авдагийм даа. Энэ бол хорвоо ертөнцийн хууль

Зочин
Зочин
2022-04-12 10:03

Монголчилгоо, сэтгэж л байна. Авгайгаа сануулдаг тайган байсан. Одоо цагт уяачидын гэрт нэг нэг хужаа амьдрах цаг энэ хавраас эхлэнэ

зочин
зочин
2022-04-16 16:34
Reply to  Зочин

Яанаа ямар муухай юм бэ? монгол хүн эрийн хиймор морь гэдэг байж энэ аргыг хятадаас оруулж ирсэн үү? эсвэл гадныхан хорлох гээл ийм юм хийж байна даа та�##�агдахгүй л байна шүү.

Зочин
Зочин
2022-04-12 10:58

Амьтны эрхийг хамга�##�агчид хаачив. Амьтныг ёс бус тамлах нь эрүүгийн ххуультай. Энэ зураг дээр баримттай нөхдийг баривчлахад амархан л байна шдээ. Азарганы эзнийг барихад хэлээд өгнө.

Баатар
Баатар
2022-04-12 11:48

энэ бол амьтныг там�##�сан гэдгээр эрүүгийн хэрэг байна. Үүнийг маш яар�##�тай хлриглох хэрэгтэй. Гадаас азарган адуу хилээр оруулахыг хорих хэрэгтэй. Гадаадаас гүү оруулахыг хорих хэрэггүй. Эхний ээлжинд хэн гэдэг этгээд азарганыхаа сэлдээг тайруулсныг тогтоогоод тэр хүний морь уях ур�##�дуулах эрхийг бүх насаар нь хориглох хэрэгтэй.

mgl hyn
mgl hyn
2022-04-12 11:48

Iim yum sedsen shaariig olj olnii dund shiwshig bolgo archagui yheents erchyyd

Зочин
Зочин
2022-04-12 11:57

Жинтэй �##�дарт уяач Ми Уа Лу монгол уяачийн гэрт байрлан морь уяна.

Зочин
Зочин
2022-04-12 12:47

Бузрын хар новшнууд вэ, м�##� амьтан тамлахаа боль!

тогтох
тогтох
2022-04-12 16:47

Өөрсдийнх нь сэлдийг ав авгай хүүхдийг нь өөр хүнээр мануул

Зочин
Зочин
2022-04-12 17:02

тайрч байгаа хүмүүсийн өөрсдийнх нь эрхтнийг тайраад эхнэрийг нь гадаадын орж ирэгсдээр гишгүүл ккк

зочин
зочин
2022-04-12 18:06

энэ бол хятад бодлого Монголчуудыг �##�суур нь хөнөөж устгах гэсэн хятад бодлого Монголд 30 жилийн өмнөөс хятад бодлого явагдсаар ирлээ 1 нь Монголын эмэгтэйчүүдийг үргүй болгох хятадад үйлдвэрлэгдсэн ДАМСАК 2 нь Монголын говийн дарстай чулуу буюу үзсэн чулуу 3 нь Монгол ан амьтан устгах бодлого 4 нь Монгол М�##�ын тоо толгойг багасгах бодлого 5 нь Монгол хүнсний бодлого 6 нь Монголын хөрсний баялагаа дуусгах бодлого 7 нь эрүүл мэндэд Монгол хүний биеийг �##�суурт нь муутгаж хүн амын тоо толгойг багасгах бодлого 8 нь Монгол эрчүүдийг үргүй болгох дотуур хувцасны бодлого энэ мэтчилэн хятад бодлого явагдсаар одоо бүр Монгол адууг устгах бодлого явагдаж байгаа юм биш үү ...дараад нь бас ямар бодлогоо хэрэгжүүлэх болдоо бүү мэд...

Зочин
Зочин
2022-04-12 18:11

Өөрсдийнхийг нь тайр

Зочин
Зочин
2022-04-12 19:33

Iim yum xiideg zergeluudiin amidral Xezee ch uudluxgui.

Зочин
Зочин
2022-04-12 19:45

Муу ёрийн ажил хийж байгаа хүний сүгнүүд үхэж д�##�д ор өөрсдийнх нь сэлдийг тайрч тайган болго энэ яваа насандаа сонсч хараагүй хамгийн муухай харгисл�##�

Зочин
Зочин
2022-04-12 20:28

odoo ih hurald aduul dutuu bn busad ni hits uhns l.... bn

Зочин
Зочин
2022-04-12 20:31

Ёстой новшийн юмаа ...бузарын хогнууд өөрсдөө азарганы зовлонг мэдрэх болтугаййй

Зочин зөв
Зочин зөв
2022-04-12 21:43

Tүй үхэж хэвт, ингэж адуутай байгаад ч яахав. Морь ур�##�дуулахаа больчих хэрэгтэй, ер нь тийм чух�##� ажилуу?

Зочин
Зочин
2022-04-12 21:47

novshiin emch nariig uursdiig n bugdiig TURSHUUL bolgo

Зочин
Зочин
2022-04-12 22:24

Өөрсдийг нь тэгэх юмсан новшнуудыг. М�##� тамлаад яадаг муу бузрууд вэ

Зочин
Зочин
2022-04-12 22:37

Ямар гаслантай үйл вэ ???? Бузрууд.. хэлэх муу үг олдохгүй юм

Зочин
Зочин
2022-04-13 00:05

Бузар, шун�##�тай нөхдүүд вэ. Энэ зурган дээр байгаа нөхөр л тайраад яваад байдаг юм байх даа.

Зочин
Зочин
2022-04-13 00:46

Эрүүгийн хуулиар шийтгэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-04-13 01:16

Цаазлах биш заазлах байлгүй дээ. Ярих ч гэж б�##�лах юмаа. Азарганы ухаан гэж байдаггүй юмаа. Зөн гэж ярьдаг юм. Дур дураараа л ярих юм даа. Мэдлэг хомс байдлаа л гайхуулцгаах юм. Хөөрхий мунхаг үндэстэн.

Зочин
Зочин
2022-04-13 02:06

Муу пи�####�нуудыг бүгдийг нь эрхтэны нь огтолж өөрсдөд нь идүүлэхсэн. Пи�####�нууд энэ зовлонг 9 үеэрээ эдлэж махаа зулгааж үхэх өдөр нь ирнээ.

Зочин
Зочин
2022-04-13 07:18

Arai yumaa Amitan tamlaad vvliin vreen edleh neg udur irne

Зочин
Зочин
2022-04-13 08:19

Ямар муухай яргачид вэ ийм нүгэл хийснийхээ хариуг хэд нуг�##�ж эдлэх бол оо нүгэл нүдээ олдог гэж үг бий шүү мөнгөнд болж амьтан тамлаж бгаа даа үүнийг хииж бгаа хийлгэсэн бүгд нүгэлээ үүрэндээ

зочин
зочин
2022-04-13 10:55

энэ чинь юу гэнээ анх удаа сонсож бн ямар аймшгийн зэрлэг �########�нууд бэ нөгөө адуугаа шүтдэг уяач ур�##�даачид чинь энэ хайртай амьтандаа ингэж зэрлэг ханддаг гэжүү яар�##�тай анхаар�##�даа авч хууль гаргах хэрэгтэй энд нэг хүний бичсэнээр энэ үйлдлийг хийж хийлгэж бгаа нөхдийн бөөсгийг тайрч эхнэр дээр нь хужаа оруул гэсэнтэй ямар ялгаа бнаа аймшигтай ярагл�##� үйлдэж морь ур�##�дуулж бгаа юм бн морин спорт уяачдын холбоо гэж ямар газар бнаа юу хийдэг газар бэ

Зочин
Зочин
2022-04-13 11:09

Ии

Зочин
Зочин
2022-04-13 15:25

М�##�наас доор новшнуудыг өөрсдийг эрхтэнг тайраад

Зочин
Зочин
2022-04-13 15:28

Новшнуудыг өөрсдийн эрхтэнг тайраад нүдэн дээр эхнэр, охидыг нь өөр хүн эдэлбэл яах бол хуулийн хариуцлага хүлээлгэж шоронд аваад ир дээ

Зочин
Зочин
2022-04-13 19:04

Ямар мэдрэл юм хийдэг юм бэ

Зочин
Зочин
2022-04-13 20:19

Новшнууд дараа төрөлдөө Туршуул болж төрөөрэй

Зочин
Зочин
2022-04-13 20:20

АДГУУСНААС ДОР НОВШНУУД. ЛАВ МОНГОЛ БИШЭЭ.

Зочин
Зочин
2022-04-13 21:17

Өрөвдөлтэй юмаа. Ёс бус буруу үйлдэл. Өөр арга хэрэглээчээ. Монгол хүмүүс байна даа.

Зочин
Зочин
2022-04-14 01:33

Ямар аймшигтай хэрэг үйлддэг юм бэ монгол монголоороо л үлдэх хэрэгтэй сэтгэл эмтрэм юм бэ

Зул
Зул
2022-04-14 01:39

Арай ч ийм байгаагүй. Яг �##�ь үүлдрээр азарга тавихыг нас бага байхад шийддэг бусдыг за�####�г л байсан болохоос нас бие гүйцсэн үед ингэдэггүй л байсан даа. Харгис л юм даа.

Зочин
Зочин
2022-04-14 02:04

Yaaamar teneg yargachinguud we hvn munvv vhwel taarna uursdiig n tgj tasdj haywal taarna

Ganaa
Ganaa
2022-04-14 06:34

Mngoloo aldsn mngol m#lnud hujaa tsarailsn glgnud azrga buzrlad òrsdig n tairah ymsn delhin talig morini hucher ezlched m#l s#akud baigalas ni zaysn ymig tairch bdg ydg myy buzar shesnud we har laganuud

Ganaa
Ganaa
2022-04-14 06:37

Ezen chingisin ur udam halh mongol yaj hotsroowe heleh ug ch alga oyutni doroitold orod hiih yma olj ydad aduuga tamlaj bh gej mngol aduga dedeldg bhad odooni mngol yaaj hotsroow owog deedes men harad uilj suga bga bhda archagui mngolchud

Бчмбаа
Бчмбаа
2022-04-14 06:59

Мөнгөний төлөө баячуудын зугааг гаргаж эрлийз адуу ур�##�дуулж мөрий тавьж зугаацахын тулд дэлхийг тамг�##�сан төрийн сүлдэнд байдаг Монгол адуугаа устгаж эхэлж байна даа. Шун�##�ын туламнууд.

Бямбаа
Бямбаа
2022-04-14 07:00

Шун�##�ын туламнуудын үйлдэл.

Зочин
Зочин
2022-04-14 07:33

Уншихад жихүүдэс төрмөөр муухай юм. Яар�##�тай учрыг нь олж зогсоох хэрэгтэй юм

Зочин
Зочин
2022-04-14 11:05

Эцэг м�##�ыг ингэж тамлах нь маш том нүгэл гэдэг юм даа.
Азарга ид орооных нь үед ч уяж сойж тамлах нь �##�сын нүгэл л гэдэг юм м�##� зовоож мөнгө �##�дар нэр олох �##��####�а өөрсдөд нь нүгэл болж байдагийг �##�дарт эрхмүүдээс харж л байгаа биз дээ.

Зочин
Зочин
2022-04-14 12:53

М�##�аа там�##�сан Монголоо �##�дсан

eej
eej
2022-04-14 13:56

oorsdiinh n b##viig tasdbal taarna

Батбаяр
Батбаяр
2022-04-14 18:21

Муу ёрын шун�##�тан 6аж длнтой новшнууд...ёстой хэлэх ч үг �##�г

иргэн
иргэн
2022-04-14 18:51

дээрхи нөхөд бүгд мэдэж бгаа бүгдийг нь ш�##�гаарай

Ка
Ка
2022-04-14 20:47

Монгол гэсэн бүхнээ устгаж байдаг хар л�##�арууд юмдаа монгол морио хүртэл ингэхээр энэ монголд монгол гэх юм үлдэхнүү өөрсдийнх нь эрхтэнг тайраад эхнэрүүдийн мануулмаар хар л�##�арууд байнадаа бүр стрэстүүлчихлээ хара�##� хэлсэнд уучил �########�

Холбоотой мэдээ

Back to top button