Нийгмийн
Өмнөговьд мөндөрийн улмаас гэр нурж, машинуудын салхины шил хагарчээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Хонгил гэдэг газарт тавдугаар сарын 28-ны 16:35 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр оржээ.
Байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас хоёр өрхийн гэр нурж, дөрвөн автомашины салхины шил хагарсан тухай мэдээллийг 05.29-ний 07:10 цагт ОБЕГ-т өгсөн байна.
Тус газарт нутагладаг малчин Б-гийн дөрвөн ханатай гэр нурж, “Субару Порестор”, иргэн Б-ын “Портер”, иргэн Б-гийн “Ланд Круйзер-80”, иргэн З-гийн “Портер” ачааны автомашины салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.