Хуй Ка Янийг бүх насаар нь хорьсон ч Хятадын үл хөдлөхийн салбарын хямрал үргэлжилсээр
Нэгэн цагт Азийн хамгийн чинээлэг хүн байсан Хуй Ка Янь өнгөрсөн долоо хоногт Хятадын шүүхээс бүх насаар нь хорих ял сонссон. Түүний замнал БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт, уналтын хамгийн том жишээ боллоо.
Хуй Ка Янь “China Evergrande Group” нэртэй үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компанийг үүсгэн байгуулсан юм. Тус компани дампуурлаа зарлахаасаа өмнө дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компани байсан билээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал зургаа дахь жилдээ үргэлжилж, эдийн засгийн өсөлтөд дарамт болсоор байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ хямрал хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа юм.
“China Evergrande” дампуурлаа зарласны дараа Хятадын санхүүгийн зохицуулагчид үл хөдлөх хөрөнгийн салбарт хяналт шалгалтаа чангатгасан юм. Одоо Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад шинэ орон сууцны үнэ сэргэж эхэлсэн ч өсөлт нь зогсонги байдалд оржээ. Томоохон хотуудаас бусад жижиг хот суурин газруудад хуучин орон сууцны үнэ 2020 оны хэмжээнээс 25 орчим хувиар буурчээ. Мөн газрын борлуулалт огцом буурч, орон сууцны борлуулалт болон барилгын ажлын уналт улам эрчимжиж байна.
Энэхүү хямрал БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа юм. Хятадын эдийн засаг энэ жилийн хоёрдугаар улиралд сард өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсжээ. Энэ нь сүүлийн гурван жилд үзэгдсэн хамгийн удаан өсөлт юм.
Үл хөдлөхийн салбарын хямралаас өмнө иргэдийн хэрэглээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн томоохон хөдөлгөгч хүч байв. Харин одоо тус улсын өсөлт экспорт дээр тулгуурлах болжээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын гадаад худалдааны ашиг 2019 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн нь Европын Холбоо болон АНУ-тай үүссэн худалдааны зөрчлийг хурцатгасан байна. Мөн БНХАУ-ын экспорт нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж магадгүй гэж дэлхийн өмнөдийн орнуудын эрх баригчид санаа зовж эхэлжээ.
Үл хөдлөхийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Enhance International” компанийн гүйцэтгэх захирал Сэм Радван энэ хямралын талаар ярихдаа “Энэ бол системийн шинжтэй асуудал. Асуудлыг шийдвэрлэхийн тулд авч чадах арга хэмжээ бараг байхгүй. Хятадад айлын тооноос давсан олон орон сууц баригдсан. Хүн амын гуравны нэгээс илүү нь хоёр дахь орон сууцаа хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашигладаг байсан” гэсэн юм.
“China Evergrande Group” 2021 онд зэлээ зээлээ төлж чадахгүйд хүрч, 2024 онд компанийг татан буулгах ажиллагааг эхлүүлсэн. Тус компанийн өрсөлдөгч “Country Garden” 2023 онд дампуурал зарлажээ. Харин өөр нэг томоохон үл хөдлөх хөгжүүлэгч “China Vanke” зарим бондын эргэн төлөлтийн хугацааг сунгахыг оролдож байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин зээл болон төрийн дэмжлэгийг үл хөдлөх хөрөнгийн салбараас робот хөгжүүлэлт, хагас дамжуулагч зэрэг стратегийн технологийн салбар руу чиглүүлэхээр зорьж ажиллаж байгаа. Гэвч эдгээр салбарууд одоохондоо үл хөдлөхийн салбарын хямралын улмаас эдийн засагт үүсэх дарамтыг нөхөх хэмжээнд хүрээгүй гэж шинжээчид үзэж буй.
Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлдэг хувийн компаниудын ихэнх нь зээлээ төлж чадахгүйд хүрсэн тул одоо төрийн өмчит компаниуд энэ салбарт давамгайлах болжээ. Үл хөдлөх хөрөнгийн салбар цаашдаа төрийн хяналтад улам их орох төлөвтэй гэж зах зээл ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын үл хөдлөхийн хямрал гэдэг ганц компанийн дампуурал биш, бүхэл бүтэн эдийн засгийн загварын асуудал болжээ
Evergrande-ийн эзнийг бүх насаар нь хорьсон ч зах зээлийн асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Хэт их өр, хэт их барилга, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгосон орон сууцны тогтолцоо одоо асар их дарамт болж байна
Нэг хүнийг буруутгаад дуусах асуудал биш байна. Үл хөдлөхийн салбар бүхэлдээ өрөн дээр хэт удаан явсны үр дагавар нь одоо эдийн засгийн өсөлтийг татаж байна
Хятад улс үл хөдлөхөөс технологи руу мөнгө шилжүүлж байгаа нь ирээдүйн бодлого байж болох ч өнөөдрийн асар том цоорхойг шууд нөхөж чадахгүй нь ойлгомжтой
Hyatadyn ene hyamral delhiin ediin zasagt ch nuluulnu. Dotoodyn erelt muudahaar eksportod ulam naidaj ehelne, harin ter ni busad ulsuudtai hudaldaany zurchil uusgene
Үл хөдлөх хөрөнгө дээр хэт их найдсан эдийн засаг ямар эрсдэлтэйг Хятадын жишээ маш тод харуулж байна. Монголчууд ч бас нэг салбараас хэт хамаарах эрсдэлээ бодох хэрэгтэй
Evergrande delhiin hamgiin tom hugjuulegchdiin neg baisan hernee heden jiliin dotor tatan buugdah hemjeend hursen ni ur zeel deer bosgoson usult yamar emzeg baidgiig haruullaa
Хятадад төрийн өмчит компаниуд үл хөдлөхийн салбарт давамгайлах болж байгаа нь зах зээлээс төрийн оролцоо улам нэмэгдэх чиглэл рүү явж байгааг харуулж байна
Neg heseg ni oron suutsyg hurungu oruulalt gej harj, dahin dahin bair avdag baisan bol odoo ter hurungu oruulaltiin une tsene buurj baina. Huus hagarahad hamgiin hund ni jiriin irged l tusdag
Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа гол шалтгаануудын нэг нь үл хөдлөхийн салбарын хямрал гэдэг нь улам тодорхой болж байна
Их барилга бариад л эдийн засаг өсөөд байдаг үе дуусч байна. Эрэлтгүй орон сууц, төлөгдөхгүй өр хоёр нийлээд ямар том асуудал үүсгэдгийг Хятад харуулж байна
Hyatad uls robot, hagas damjuulagch zereg salbar ruu hurungu oruulaltaa chigluulj baigaa ni zuv alham baij boloh ch ul hodloh salbaryn olon jiliin uriig arilgah amarhgvi
Hamgiin sonirholtoi ni neg tsagt Aziin hamgiin bayn hun baisan hun odoo buh nasaar horigdoh yal avsan yavdal. Hurungu mungo, ner hund bugd togтвorgui gedgiig haruulsan tom jishee
Хятадын үл хөдлөхийн зах зээл сэргэхгүй байгаа нь иргэдийн хэрэглээнд шууд нөлөөлнө. Байрны үнэ унавал хүмүүс өөрсдийгөө хөрөнгөтэй гэж мэдрэх нь багасаж, зарцуулалт ч хумигдана
Хятадын үл хөдлөхийн зах зээл сэргэхгүй байгаа нь иргэдийн хэрэглээнд шууд нөлөөлнө. Байрны үнэ унавал хүмүүс өөрсдийгөө хөрөнгөтэй гэж мэдрэх нь багасаж, зарцуулалт ч хумигдана
Энэ хүний хувьд авсан зээлээ төлж чадаагүй тэгээд л шоронд орсон хажуугаар нь санхүүгийн хуурамч тайлан гээд л бас бус зүйл зөндөө байгаа