СОР17: Сүүлийн 20 жилд 144 булгийн эхийг хамгаалж, 6 цөөрөм байгуулснаар 62.7 га ус намгархаг газрын амьдрах орчин хамгаалагджээ
2024 онд Саудын Арабын Эр-Рияд хотод болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP16 бага хурлаар дэлхийн усны хомсдол, ган, хүнсний аюулгүй байдал, газрын доройтол хамгийн чухал сэдвүүдийн нэг байв.
COP16 хурлаар дэлхийн хэмжээнд 12 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан. НҮБ-ын мэдээллээр энэ хөрөнгө нь газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг арга хэмжээ, ялангуяа эдгээрт эмзэг улс орнуудын тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд зориулагдаж буй.
Үүний хамгийн том хэсэг нь Arab Coordination Group-ийн зарласан 10 тэрбум ам.долларын санхүүжилт Арабын орнуудын 10 хөгжлийн санхүүгийн байгууллагаас бүрдэх бөгөөд уг мөнгийг газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг төслүүдэд чиглүүлэхээр болсон юм.
Үүн дээр эхний ээлжид:
- Саудын Араб — 150 сая ам.доллар
- Исламын хөгжлийн банк — 1 тэрбум ам.доллар
- OPEC Олон улсын хөрөнгө оруулалтын сан — 1 тэрбум ам.доллар нийт 2.15 тэрбум ам.долларын анхны амлалт авсан. Энэ нь дэлхийн 80 орчим улсад ган гачгийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Ган бол зөвхөн бороо орохгүй байх үзэгдэл биш. Хөрс доройтох тусам ус хөрсөнд шингэх, хадгалагдах чадвар буурч, ургамлын бүрхэвч багасаад зогсохгүй усны эргэлт алдагдана. Ингээд гангийн үед усны хомсдол улам хүчтэй мэдрэгддэг. Тиймээс COP16 хурлын хүрээнд усны аюулгүй байдал, газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэр гэсэн асуудал зонхилж байв.
Энэ удаад ч СОР17 хурлаар ган, усны асуудал нэн тэргүүний хэлэлцэх асуудлын нэгээр нэрлэгдсээр буй.
Ийм ч учраас Монгол Улсын зүгээс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17-р хурлын хүрээнд манай улсын дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-ний голлох гурван санаачилгын нэгээр "Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга" багтаж байгаа билээ.
Тус санаачилга нь усны хомсдол, газрын доройтол, ган, биологийн олон янз байдлын хомсдол, экосистемийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг харилцан уялдаатай сорилтуудыг нэгдсэн хандлагаар шийдвэрлэхэд чиглэнэ. Ус, газар, экосистемийн менежментийг салангид бус, харин харилцан хамааралтай тогтолцоо гэж үзсэнээр бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлж, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, экосистемийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.
СОР17 хурлын үеэр танилцуулах УСНЫ ТӨСЛҮҮД
- 333 нуур санаачилгын хүрээнд Ганга, Өгий, Эрээн, Ажиг, Баян, Хэлтгий Цагаан нуур зэрэг усны экосистемийг сэргээсэн туршлага, цаашдын төсөл, хөтөлбөрүүдээ олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
- Хөшөөт цайдамын хөндийн экосистемийн тогтвортой байдлыг хангах, Өгий нуурыг хамгаалах, Хэлтгий цагаан нуурыг сэргээх төсөл" буюу Монгол орны түүх соёлын хосгүй өв, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй усны экосистемийг цогцоор нь хамгаалах үндэсний хэмжээний санаачилга,
- Ганга нуурыг хамгаалах цогц ажил, нуур хамгаалах монгол загвар,
- Элсний нууруудын тогтвортой байдлыг хамгаалах, нөхөн сэргээх
- Бумбатын рашааныг түшиглэн хөв цөөрөм байгуулах төсөл
- Усны нөөцийн хомсдлоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах гол арга хэмжээ нь усны хуримтлал бий болгох бөгөөд усны хомсдол нь зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалт, санхүүгийн эрсдэлийн удирдлагатай салшгүй холбоотой. Иймд усны буюу цэнхэр бондыг бий болгох асуудлыг танилцуулжээ.
- Суурин бүс дэх рашаан хамгаалах, тохижуулах
- Үерийн усыг нөөц болгон ашиглаж, Баяннуурыг сэргээх шийдэл
- Усны нөөцийг хамгаалах хүрээнд хаягдал усыг дахин боловсруулж, усны шинэ эх үүсвэр болгон ашиглах замаар Туул голын сав газрын усны нөөцийг хамгаалж, цөлжилтийн эрсдлийг бууруулах төсөл танилцуулах
- Онги-Цагаанбургастай экологийн төсөл танилцуулах
- "Цэнгэг ус хамгаалал" Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй төсөл танилцуулах
- Усны нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодит шийдэл, туршлагыг танилцуулах ажлыг тус тус төлөвлөсөн байв.
Эдгээр төслүүдээр олон улсын болон дотоодын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэг цэг дээр огтлолцуулах нь нэн чухал асуудал юм.
Албан тоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээд цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Иймд гол ус, нуур, цөөрмийг хамгаалах, сэргээх төслүүд нь манай улсын ойрын ирээдүйн амин чухал зорилтуудын нэг хэвээр байгаа билээ. Eguur News агентлаг ч мөн "Их говийн манаач" киноныхоо зураг авалтын үеэр Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хамгаалалтын захиргааны албан хаагчид болон БОУАӨЯ, Юнител компанитай хамтран мазаалай баавгай, хавтгай тэмээ, хулангийн гол байршил нутагт хөв цөөрөм байгуулсан нь өнөөг хэр энэ хэсэгт нутагшиж буй зэрлэг амьтад ундаалах чухал цэг болоод буй юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас Монголтой хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн 20 жилд 144 булгийн эхийг орон нутгийн иргэдтэй хамтран хашиж хамгаалсан төдийгүй 6 цөөрөм байгуулж, хамгаалсан 70 гаруй булгийн усны урсац сайжирсан байна. Нийтдээ 62.7 га ус намгархаг газрын амьдрах орчин хамгаалагдсан талаар СОР17 хурлын үеэр танилцуулжээ.
Ц.ТАМИР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан усны нөөц дуусахаар нь л асуудал ярьдаг зангаа болих хэрэгтэй. Урьдчилж хамгаалах, хуримтлуулах, нөхөн сэргээх ажлыг одооноос хийх нь хамгийн зөв
Усны хомсдол бол ирээдүйн асуудал биш, өнөөдөр эхэлчихсэн асуудал. Ган, цөлжилт, газрын доройтол гурав салангид биш учраас хамтад нь шийдэх шаардлагатай
Усны эхээ хамгаална гэдэг цөлжилттэй тэмцэх хамгийн бодит ажил шүү. 144 булгийн эхийг хамгаалж, 6 цөөрөм байгуулсан нь сайшаалтай. Ийм ажлаа зөвхөн хурлын үеэр ярих биш орон нутаг бүрт тогтвортой үргэлжлүүлэх хэрэгтэй
62.7 га ус намгархаг газрын амьдрах орчин хамгаалагдсан гэдэг бага тоо биш. Байгаль хамгаална гэдэг том уриа биш, яг ийм бодит ажил хийж байж үр дүн гардаг
Монголд усны асуудал улам л хурцаар тавигдаж байна. Булгийн эхийг хамгаалах, цөөрөм байгуулах, нуур сэргээх ажлыг улс даяар системтэй хийх цаг болсон
144 bulgiin eh hamgaalsan ni uneheer saihan ajil baina. Usaa hamgaalahgui bol tsuljilttei temtseed ch ur dun bagatai shuu
Ene bol neg udriin PR bish, 20 jil urgeljilsen ajil yum baina. Iim togtvortoi hamgaalalt l baigald bodit uurчлult avchirdag
Нуур, булаг, цөөрөм хамгаална гэдэг зөвхөн ус хамгаалж байгаа хэрэг биш. Мал, ан амьтан, ургамал, тухайн нутгийн иргэдийн амьдралын үндсийг хамгаалж байна гэсэн үг
20 jil gedeg bogino hugatsaa bish. 144 bulgiin eh hamgaalj, usnii ursats saijirsan ni irgedtei hamtarsan ajil yamar ur duntei baidgiig haruulj baina
Цөлжилттэй тэмцэнэ гэдэг хэдэн мод тарихаар хязгаарлагдахгүй. Усны эхээ хамгаалах, газрын чийгийг хадгалах, экосистемийг бүхэлд нь сэргээх ёстой гэдэг нь эндээс харагдаж байна
62.7 га-g hamgaalsan gej baina. Too ni tsaashdaa bur ih boloh heregtei. Mongol orond us namgarhag gazar bol zugeer neg gazar bish, amidraliin chuhal orchin
Олон улсын хурлаар сайхан санаачилга танилцуулах нь зөв. Харин хамгийн чухал нь хөрөнгө оруулалт, санхүүжилтээ бодит төсөл болгож нутаг бүр дээр хэрэгжүүлэх хэрэгтэй
Usaa hadgalj chadahgui bol gazraa ch hadgalj chadahgui. Ene hoyor asuudal hoorondoo mash ih holbootoi gedgiig bodlogo gargaj baigaa humuus sain oilgoh heregtei
Байгаль хамгааллын ийм ажлыг үр дүнгээр нь хэмжих хэрэгтэй. Хэдэн хуралд оролцсон, хэдэн гоё уриа хэлснээс илүү хэдэн булаг сэргэсэн, хэдэн нуур амь орсон нь чухал
Mazaalai, khulan, havtgai temee geh met zergiiin amitad usnii eh uusverees shuud hamaarna. Tiimees neg tseej us hamgaalj baina gej bodoh bish, buh ekosistemiig hamgaaj baina gesen ug
Sain ajluud hiigdej baigaa ni saihan baina. Gehdee hotiin us, tuul gol, hodoo oron nutgiin bulag nuur geed bugdiig neg bodlogoor holboj hamgaalah shaardlagatai
333 нуурын санаачилга, булгийн эх хамгаалалт, цөөрөм байгуулах зэрэг ажлуудыг нэг удаагийн төсөл биш урт хугацааны үндэсний бодлого болгох хэрэгтэй
Mongol ulsad usnaas unetei yum gej baihgui. Odoo bgaa bulag, nuur, goloo hamgaalj chadahgui bol mungu zaraad ch butsaaj avahad hetsuu bolno
Энэ 20 жилийн ажлын хамгийн үнэ цэнтэй зүйл нь зөвхөн тоо биш, орон нутгийн иргэдийг оролцуулж хамгаалалт хийсэнд байна. Байгалиа хамгаалах эзэн нь нутгийн иргэд өөрсдөө байх нь хамгийн зөв
Cop17 тарих угаасан луйварчидын show..
Рио тинто -н хор хутгаж эрх баригчид-г авилгадах show
20 жилд хийсэн ажлын үр дүнгээс цөлжилт нь түрүүлээд газар аваад байгаа нь тиймэрхүү. Малчид цөлжилт, малын билчээрийн доройтол бол уул уурхайгаас болж бна. Усны ундаргыг бохирдуулж, ундны цэвэр усны нөөцийг уул уурхайд ихээр хайр гамгүй хэрэглэснээс болж байна. Гүний усны газар доорхи түвшин нилээд хэмжээгээр доошлоод байгаа нь билчээрийг доройтуулах түгшүүрийн дохиог өгч байна, уул уурхайн хаягдал болон бохир усыг хаа хамаагүй ил задгай хаяснаар мал хордож, билчээр доройтож байна гэсэн гомдлуудыг мэдүүлжээ. Харин уул уурхайн компаниуд болохоор мал олон тоогоор өсөх нь билчээрийг талхлан доройтуулж байна. Энэ нь цаашлаад ундны усанд нөлөөлж байна гэх юм. Тэгэхээр энэ 2 хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг хамтад нь авч үзээд, судалгаа явуулж аль нь хэдэн хувиар усны хомсдолд нөлөөлж байгааг тодорхой тогтоох шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Мөн усны эх үүсвэрийг нэмэгдүүлж сайжруулахын тулд уул уурхай ямар дүрэм журмыг баримтлах ёстой вэ, ус худалдан авах үнэ, ус ашигласны төлбөр ямар байх вэ, ашигласан усаа цэвэрлэн эргүүлж ашиглах, хортой хаягдлыг булах заавар гэх зэргийг хууль дүрмэндээ сайтар тусгаж хэрэгжүүлдэг байх. Малчид болохоор малынхаа тоо толгойд биш чанар, үүлдэр угсаанд анхаарах/үүнд холбогдох яам, агентлагууд туслалцаа үзүүлэн сайн үүлдэр угсааг оруулж ирэх, бий болгох г м./билчээрийн талхлалт, цөлжилтийг сааруулах, билчээр, худаг ус нь радиацын болон бусад бохирдолгүй байх талаар тодорхой хууль дүрэм, журам ямар байдгийг сайтар танилцан мэдсэн байх ёстой.Үүний тулд уул уурхайн компани, олон нийт болон малчдын санал санаачлагыг тусгай асуулгын баг гарган, орон нутгаар явуулж санаа оноог нь сайтар авч нэгтгэн дүгнэсний үндсэн дээр хууль журмаа боловсруулах, үүнийгээ батлахаас нь өмнө дахин уул уурхайн компаниуд болон малчдад танилцуулан засах зүйл байвал засаад хуулиа боловсруулан гаргаж, холбогдох дүрэм журмаа ягштал баримтлан ажиллавал билчээр талхлагдахгүй, уурхайн хорт хаягдалаар хөрсийг болон малыг хордуулахгүй, усны эх үүсвэр, гүний усны түвшин доошлох эрсдэл багасаж аль ч талдаа сэтгэл хангалуун ажиллаж, амьдрах нөхцөл бололцоо бүрдэх юм.