“Херо интертайнмент групп": Бид улстөржих биш, уран бүтээлээ л хийдэг

Найруулагч Б.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан 30 хоног цагдан хорих шийдвэр өчигдөр шүүхээс гарч, түүнийг хорьсон билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Херо интертайнмент групп”-ээс сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Б.Баатар найруулагчийг зүрх, уушигны хавсарсан эмгэгтэй, биеийн байдал нь тааруу байдаг, гадаадад тоглолтын үеэр хэд хэдэн удаа ухаан алдаж байсан тухай тэд онцлоод өмгөөлөгч нь өнөөдөр уулзсан гэдгийг хэллээ.
Тус компанийн төлөөлөл “Манай залуус сүүлийн үед хурдтайгаар өрнөөд байгаа улс төрийн процесс, акцыг ойлгохгүй байна. Бид улстөржих биш, уран бүтээлээ л хийдэг залуус. "Монгол хаан" жүжгийн төслийн багийнхны гол амбийц бол гаднын томоохон Бродвэй театруудад тоглож, эх орон, түүх, өв соёлоо сурталчлах явдал. Монголын театр урлагийг дэлхийд таниулах хүрээнд олон улс орон, томоохон компаниудтай яриа хэлэлцээ хийж ирсэн. 2027 он гарангуут Туркт тоглохоор гэрээ хийгдэж, аялан тоглолтын хуваарьтай жүжигчид бэлтгэлээ базааж байсан. Гэтэл найруулагчийг маань янз бүрийн ойлгомжгүй хэрэгт холбогдуулан гэнэт цагдан хорьсны улмаас продюсерингийн компаниуд манайхыг гэрээгээ биелүүлээгүй гэж хэдий хэмжээний торгууль, төлбөр ногдуулахыг хэлж мэдэхгүй байна” гэв.
Г.САНСАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
янз бүрийн ойлгомжгүй хор найруулагч улсын төсвийн мөнгийг тэр луйварчин гацуурт компаний захирлын хүүхэдтэй нийлж хэдэн тэрбумаар нь идэж уугаад байхаар шоронд хийхгүй яах билээ
Унэн уу
Монголд бол үнэн гдг юм хамгийн том албан тушаалтны гарт л бдаг юм даа, тэгээд л бодчих !
Саяхан болтол Херо гийн дүү хүүгийн гарт хамаг үнэн нь атгаастай байлаа, харин одоо хаа бгаа гэж бодож бна, та ?!
Женко, Данх нтр-тэйгээ нийлээд Монгол ын улс төрийг хороор найруулан сүйрүүл ж, хэдэн тэрбумаар нь цавчсан тэр их мөнгөөр л та нарыг хэхэртэл тэжээгээ биз дээ !
Олон юм ярьж байж араас нь 461 явав даа, амаа мэдэж л архираарай, архичин хар юм мнь…..
uhaan aldaj unadag uvchtei gene. ha ha
Найруулагч хүн улс төрд жүжиг найруулдаг гүй юма .их мөнгөтэй холбоотой асуудал даа...
Хар хүний төлөө шар хүн гэдэг үг бий. Хуцаж байж хэлээ хөлдөөв...холоос л хар