НИЙГЭМ

Энэ сарын 10 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна

Энэ сарын 10-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь орчмоор +19...+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

ТА БҮХЭНД ХӨРС ХӨЛДӨХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг бодит болон агаарын температурын урьдчилсан мэдээгээр интерполяцын аргыг ашиглан тооцоолоход Архангайн нийт, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, зарим нэг нутгаар 10 дугаар сарын сүүлээр, Увс, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын зарим нэг нутгаар 11 дүгээр сарын эхээр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нийт нутгаар 11 дүгээр сарын дунд арав хоногоос хойш хөлдөх төлөвтэй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button