Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно
Өнөөдөр гурван ажлын хэсэг таван байнгын хороо хуралдана.
Байнгын хороо:
Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Төрийн байгуулалтын байнгын хороо
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
Хууль зүйн байнгын хороо
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
Ажлын хэсэг
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.