ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт хамаарах хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэн тэргүүтэй 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн шүүх хурал өнөөдөр (2026.10.05) yийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.
Шүүхээс энэ оны дөрөвдүгээр сард эл хэргийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноосон юм.
Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын мөнгөний тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноож байв.
Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн юм. Гэвч тэд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг ийнхүү хянан хэлэлцэж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.